монгол  česky  english 

Advanced search

Гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл

Одоогийн байдлаар Чех улсын засгийн газраас гадаад хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол улсад 11 том төсөл хэрэгжиж  байна.

Чех улсын хамтын ажиллагааны төслийн гол зорилго нь ядуурлыг бууруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулах, аажмаар түнш улсаа дэлхийн эдийн засаг руу татан оролцуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ардчиллыг бататгах, хүний эрхийг дээдлэх, хууль зүйн зарчим нэвтрүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тогтвортой хөгжил /гол нь хүрээлэн буй орчныг анхаарах/ мөн түүнээс гарах хүндрэлийг арилгах явдлууд билээ.

Чех улс нь хөгжлийн хамтын ажиллагааны тусламжаа чехийн засгийн газраас батлагдсан харгалзах бичиг баримтуудыг мөрдөж хэрэгжүүлдэг.

БНЧУ-ын засгийн газар доор дурьдсан үндэслэлүүд дээр тулгуурлан Монгол улсыг удаан хугацааны хөгжлийн хамтын ажиллагааны тусламж үзүүлэх хөтөлбөрт 5 орнуудынхаа нэгэнд багтаахаар тодорхойлсон билээ. Үүнд:

·        хамтын ажиллагааны тусламжийн өргөн хэрэгцээ

·        Чех болон Чехословак улстай хамтран ажиллаж байсан эртний уламжлалт туршлага

·        хоёр орны эдийн засгийн харилцаанд харилцан ашигтай бөгөөд цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоо байгаа зэрэг орно.

Чех улс нь өөрийнхөө төслийн хүрээнд Монгол улстай хамтран ажиллахдаа эдийн засаг худалдаа аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, байгаль хамгааллын салбар, хөдөө аж ахуйн болон хөдөө орон нутгийг хөгжүүлэх салбар, боловсролын болон нийгмийн салбар зэрэгт гол анхаарлаа хандуулахаар шийдвэрлэжээ.

Чехословак Монгол 2 улсын хоорондын улс төр, худалдаа эдийн засгийн болон соёлын идэвхтэй харилцаа нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеэс буюу ялангуяа 1950 онд тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны дараа улам бат бэх болсон билээ. Монгол Чехийн хамтын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь чех улсын засгийн газраас монголд хэрэгжүүлж байгаа гадаадын хөгжлийн хамтын ажиллагаа юм. Чехословак улс гол төлөв үйлдвэрийн барилгууд барих /арьс шир боловсруулах, цементийн үйлдвэр гэх мэт/ нийгмийн дэд бүтэц /эмнэлэг/ барих зэргээр гол үйл ажиллагаагаа явуулж байв. Бас нэгэн чухал хамтарч ажилладаг салбар нь геологийн хайгуул судалгааны ажил юм. Үүний нэг тод жишээ нь Эрдэнэтийн зэсийн уурхайг олж нээсэн явдал юм. Мөн түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны бас нэг чухал хэсэг нь дээд сургуульд суралцагчдад стипенд олгодог явдал юм. Монголын иргэд Чех улсын их дээд сургуулиудад суралцсан болон монголын ажилчид Чехийн үйлдвэрүүдэд ажиллаж байсны үр дүнд Монгол улс чех хэлээр бага ч гэсэн ярьдаг хүмүүсийнхээ тоогоор нэлээд дээгүүрт ордог байна. Чех болон Чехословак улсын их, дээд, дунд сургуулиуд мөн түүнчлэн янз бүрийн курс дадлагад 20-25 000 монголчууд суралцсан бөгөөд тэдний хажуугаар гэр бүлийн гишүүд нь ч чех хэлийг өчүүхэн хэмжээгээр  боловч эзэмшсэн байдаг.

Чех Монгол улс хоёрын хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа 90-ээд оны хоёрдугаар хагасаас дахин сэргэж эхэлжээ. Төслүүд нь Чехийн Үйлдвэр худалдааны яам, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам болон Дотоод явдлын зэрэг яамдуудын харъяанд хэрэгждэг. Төслүүдийн хажуугаар монголын иргэдэд чехийн засгийн газрын тэтгэлэгт сургалтанд хамрагдаж их, дээд сургуулиудад сурах боломж олгосоор байна.

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдийн жагсаалтыг доорхи хүснэгтүүдээс үзнэ үү.

Galleries


ttusul1