монгол  česky  english 

Advanced search

Төслийн цикл

БНЧУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хоёр талт төслийн хэрэгжилтэнд оролцогч талуудын эрх, үүрэг, стандарт дараалал зэргийг тодорхой болгох зорилгоор 2011 оны 3 сарын 3-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх цикл”-ийг баталсан байдаг. Энэ баримт бичгийн хавсралтанд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх хүснэгт маягтын загварууд орсон байгаа.

“БНЧУ болон Монгол улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2011-2017 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т тусгагдсан салбаруудтай холбоотой сэдвээр төслийн санал оруулахын тулд тухайн үеийн хүчин төгөлдөр маягтыг БНЧУ-ын ЭСЯ-наас авч асуултынх нь дагуу англи эсвэл чех хэл дээр бөглөсөн байх ёстой. Зөв бөглөсөн маягтаа Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлнэ. Эдийн засгийн хөгжлийн яам бүгдийг нэгтгэж ЭСЯ-нд ирүүлэх бөгөөд ЭСЯ чехийн хөгжлийн агентлагт хүргүүлдэг болно. Цаг агаарын нөхцөл болон бусад цаг хугацааны байдлаас шалтгаалан Эдийн засгийн хөгжлийн яамтай тохиролцсоны үндсэн дээр оны эцэс эсвэл дараа оных нь эхээр  саналуудыг бидэнд ирүүлдэг. Дээр дурьдсанаас өөр аргаар өгөх боломжгүй бөгөөд бусад тохиолдолд саналыг судлан үзэхгүй.