монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Төслийн төгсгөлийн хэвлэлийн бага хурал

Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах – Хоёрдугаар шат” 

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах – II шат” нэртэй Бүгд Найрамдах Чех Улс ба Монгол улсын хоорондох хөгжлийн хамтын ажиллагааны төсөл дуусч буйтай холбоотойгоор зарласан хэвлэлийн бага хурал Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Хаан танхимд болов. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Орлогч дарга Ноён Олдржих Заяычек, төсөл гүйцэтгэгч байгууллага болох Деконта ХК-ийн Судалгаа, цэвэрлэгээний албаны Дарга Ноён Ондржей Урбан, төслийн менежер Ноён Ондржей Перлингер, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Захирал Хатагтай Л. Жаргалсайхан, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн Дарга Ноён А. Энхбат нар оролцож мэдээлэл хийв. 

Чехийн хөгжлийн агентлагаараа дамжуулан БНЧУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн тус төслийг Деконта ХК 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Тухайн гүйцэтгэгч компани нь өмнө нь Монгол улсаас гадна дэлхий дахинаа химийн бодисын бохирдлыг цэвэрлэх төсөл, хөтөлбөр гүйцэтгэж байсан тул Монголын байгаль орчны салбарт ажилласан арвин туршлагатай байгууллага юм. 2013-2015 оны хооронд хэрэгжсэн эхний шатанд одоогийн нөхцөл байдлыг үнэлэх, зохих арга аргачлал боловсруулах болон хууль эрх зүйн тогтолцоонд өөрчлөлт оруулах санал, зөвлөмж гаргах зэрэг ажлууд хамрагдсан. Бохирдсон газрын мэдээллийн санг газарзүйн байршлаар үзүүлэх санг бий болгосон бөгөөд сонгон авсан 20 талбайгаас дээж цуглуулж, шинжлэх замаар бохирдлын байдалд хээрийн судалгаа хийсэн. 2016-2017 оны хугацаанд буюу одоо нээлттэй хэрэгжиж буй хоёрдугаар шатанд дээрх 20-н газраас онцлог бохирдолтой буюу бусад бохирдсон газрыг төлөөлж чадахуйц дараах 3-н талбайг сонгон авч бохирдлын нарийвчилсан/дэлгэрэнгүй шинжилгээг Монголын ба Чехийн итгэмжлэгдсэн лабораториудад хийж гүйцэтгэсэн. Эдгээр газруудад 1) Булганы Мал эмнэлгийн ойролцоох пестицидын бохирдолтой газар 2) Налайхын хуучин шилний үйлдвэрийн цацраг идэвхит бодисоор бохирлогдсон газар болон 3) Зүүнбаян хотын ойролцоо газрын тосны хаягдлын бохирдолтой газар багтаж байгаагийн 2 нь хүн ам суурьшсан газар байна.        

Төсөл байгаль орчинд учирсан хор хохирлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх Монголын чадавхийг системтэйгээр дээшлүүлэх зорилготой юм. Ингэснээр цаашид болзошгүй бохирдлын асуудлыг Монголын байгаль орчны байцаагч нар өөрсдөө зохицуулах чадвартай болох юм. Төслийн нэгээхэн хэсэгт бүх аймаг, нийслэл Улаанбаатар хот, мөн түүнчлэн сонирхсон олон улсын донор байгууллагуудын ажилчид, албан хаагчдад зориулан цэвэрлэгээний технологийн сургалт, семинарыг зохион байгуулах гэх.мэт чадавх бүрдүүлэх хэсэг багтсан юм. Онолын мэдлэг олгох хэсгээс гадна Булган, Налайхын сонгон авсан газарт цэвэрлэгээний ажлыг жишээ болгон биечлэн гүйцэтгэж харуулах зориулалттай практик сургалтыг 2016 ба 2017 онуудад явуулснаараа төсөл чухал ач холбогдолтой юм.     

Цаашлаад төслийн хүрээнд Булган, Налайхын газруудад ирээдүйд хийвэл зохих нарийвчилсан цэвэрлэгээний төслийн санааг боловсруулсан. Ийм цэвэрлэгээг хийснээр тэнд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд учирч болох эрсдлийг мэдэгдэхүйц бууруулах юм. Чехийн тал уг төслийг цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит түншийг хайж байна. Төслийн хамгийн сүүлчийн үр дүн болж Монголын нөхцөл байдалд тохирох тусгай бохирдлын цэвэрлэгээний арга техникийн эмхэтгэл боловсруулагдан гарах юм.  

Химийн бодисын бохирдлыг зүгээр нүдээрээ хараад мэдэх боломжгүй учраас хүмүүс анзааралгүйгээр хордож байж болно. Ийм учраас хүний эрүүл мэнд ба сайн сайхан байдлын эрсдлийн үүднээс үзвэл бусад асуудлуудаас илүү аюултай байдаг. Ийм учраас хэвлэлийн бага хурал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод энгийн ард иргэдийн анхаарлыг маш их татсан болно.  

Бид амжилттай төслийн цаашдын хэрэгжилтийг харна гэж найдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоос Англи хэл дээр авч болно:

http://www.czechaid.cz/en/projekty/transfer-of-know-how-in-the-approach-to-eliminating-environmental-burdens/

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нийтэлсэн мэдээлэл:

https://www.mne.mn/?p=2166

Тэдний Фэйсбүүк болон Твиттер хуудас

Сонины нийтлэл:

‘Өнөөдөр’ өдөр тутмын сонины 2017.09.18-ны өдрийн дугаарт “Хүн ам суурьшсан газарт хүнд метал илэрчээ” гэсэн нэртэй багахан нийтлэл нүүр хуудсанд гарсан.

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллүүд:

http://www.montsame.mn/read/65822

http://news.zindaa.mn/24uf

http://eagle.mn/r/34341

http://news.gogo.mn/r/214841

http://mglradio.com/home/index.php?mid=fastnews&page=1&category=224972&listStyle=gallery&document_srl=287581

http://unuudur.mn/article/99778

http://itoim.mn/index.php/site/news/11000

 

Galleries


Know-How