монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехүүд Налайх орчмын байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэрээ орууллаа

Чехийн хөгжлийн агентлагаар дамжуулж БНЧУ-аас Монгол Улсад гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Налайх дахь бохирдлын гол эх үүсвэрийг бууруулах” төсөл нь өнгөрсөн  оны арваннэгдүгээр сард амжилттай хэрэгжиж дууссан “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау нэвтрүүлэх” төслийн ажлыг үргэлжлүүлж  байна. ДЕКОНТА ХК компаний хэрэгжүүлсэн хоёр төсөл хоёулаа хүний үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны бохирдлыг бууруулах салбарын дадлагатай чех мэргэжилтнүүдийн тодорхой туршлагыг дамжуулахад чиглэсэн. Төслийн монгол талын гол түнш нь  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам юм.
 

“Налайх дахь бохирдлын гол эх үүсвэрийг бууруулах” төсөл нь гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны гуравдахь шат нь юм. Эхний шат нь 2013-2015 онуудад хэрэгжсэн бөгөөд ялангуяа өгөгдөл, мэдээлэл цуглуулах, аргачлал, гарын авлага болон GIS -ийн өгөгдлийн цахим мэдээллийн санг үүсгэж бий болгоход чиглэгдсэн. Ингэж  цуглуулсан өгөгдөл мэдээллүүдийн үндсэн дээр төслийн  хоёрдугаар шат нь явагдсан бөгөөд 2016-2017 онуудад хэрэгжсэн.  Энэ шат нь Монголд элбэг тохиолддог бохирдсон газруудад тохирох бохирдол бууруулах чиглэлээр сонгож авсан зарим газарт нарийн судалгаа хийх болон бохирдол бууруулах загвар ажлуудыг боловсруулах,  тэдгээрийг олон нийтэд онол болон дадлагын хүрээнд хүргэхэд чиглэгдсэн. Төслийн гуравдугаар шат нь энэ жил сонгож авсан газар – Налайхын хуучин шилний үйлдвэрийн хашааны бохирдлын гол эх үүсвэрийг бууруулах ажил юм.     

Энэ жил оршин суугчдад нь шууд аюул учруулж байсан Налайхын хуучин шилний үйлдвэрийн хүнд металл болон өөр химийн нэгдлүүд агуулсан 50 тонн хог хаягдлыг савлаж аюулгүй хадгалах ажил хийгдлээ. Эдгээр хийгдсэн ажлууд нь Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам зөвшөөрч баталж өмнө нь боловсруулсан төслүүд, Монгол улсын бүх аймгаас төрийн байгууллага, мэргэжлийн хяналттай хамааралтай төлөөлөгчид ба мэргэжлийн хүмүүс оролцсон сургалтын явцад явагдсан бохирдол бууруулах загвар ажлуудыг боловсруулахтай бүрэн уялдаж, үргэлжлүүлж байна.            .

Төслийг хэрэгжүүлэгч нь ДЕКОНТА ХК компани юм.  Деконта ХК компани нь тус асуудлыг шийдвэрлэх талаар өргөн туршлагатай бөгөөд Монгол улстай хамтран ажиллах Гадаадын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр „Улаанбаатар хотын  Харгиа цэвэрлэх байгууламжийн орчны бохирдлыг судалж, цаашид авах арга хэмжээ“ төслийн хэрэгжилт эхэлсэн 2010 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна.

Төсөл нь БНЧУ ба Монгол улсын хоорондох хөгжлийн төслийн олон жилийн хамтын ажиллагаанд тулгуурлаж байгаа бөгөөд салбар сэдэв болох байгаль орчныг хамгаалах нь БНЧУ-ын дэмжих үндсэн салбарын нэг билээ. Байгаль орчныг хамгаалах сэдэв нь Монгол улсад байнгын идэвхтэй бөгөөд экологийн хуучин бохирдлыг бууруулах асуудал нь чех компаниудын хувьд ирээдүйд ч тэргүүлэх зах зээл нь байсаар байх болно.     

“Налайх дахь бохирдлын гол эх үүсвэрийг бууруулах” төсөл нь хэрэгжсэн бохирдол бууруулах ажлын тайланг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны төлөөлөгчдөд хүлээлгэж өгснөөр энэ оны арваннэгдүгээр сард дуусах юм.