монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulaanbaatar
Article notification Print Decrease font size Increase font size

3 дугаар цахилгаан станцын түлш дамжуулах цехийн шинэчлэл төсөл

Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий дулааны цахилгаан станц дээр хэрэгжсэн төсөл дууслаа. 
 

 

Төслийн үр дүн гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 9 сарын 8-ны өдөр ДЦС-3 дээр явагдав. Уг арга хэмжээнд Монгол улсын Эрчим хүчний сайдын Зөвлөх Ц. Баярбаатар, БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Орлогч дарга Олдржих Заяычек, Бохемиа Мюллер компанийн Захирал Ваацлав Ленгхеинрих, ДЦС-3-ын Гүйцэтгэх захирал Г. Дамдинсүрэн, ДЦС-3-ын Ерөнхий инженер Я. Төмөрхуяг болон бусад хүмүүс оролцжээ. 

Төслийн хүрээнд туузан дамжлагыг алсаас удирдах систем, хяналтын камерын систем зэрэг түлш тээвэрлэр туузан дамжлагад томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн туузан дамжлагыг нэмэлт техникийн тоноглуудаар (туузан дамжлагыг татаж зогсоох таслуур, хазайлтын датчик, аваарын татах таслуур гэх.мэт) тохируулж өгсөн. Станцын 2 алхан бутлагчийн хөдөлгүүрт температур ба доргилтын датчик болоод хяналтын камерын системээр тоноглож өгсөн бөгөөд төслийн сүүлийн хоёр жилд станцын вагон хөмрөгчийн системийг автоматжуулсан. Эцэст нь шинэ удирдлагын өрөөний барилгыг засварлан, тохижуулах ажил хийгдсэн. Ингэснээр шинэ удирдлагын интерпэйс тэнд суурилагдаж, түлш дамжуулах цехийн нам ба өндөр даралтын хэсэгт хоёуланд нь түлш дамжуулах үйл ажиллагааг хяналтын өрөөнөөс автоматаар удирдах боломжтой болсон.       

Төслийн ачаар түлш дамжуулах цехийн ерөнхий үйл ажиллагааны болон ажлын байран дах аюулгүй ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан. Үүнээс гадна төсөл гар ажиллагаа ба болзошгүй аваар ослыг хамгийн бага түвшинд байлгаж, аливаа ослын тохиолдолд хяналтын өрөөнөөс түргэн хариу арга хэмжээ авах чадамжийг сайжруулахад тусалсан. Улмаар Монголын хүн амын тал хувь, албан байгууллагуудын дийлэнх нь оршдог Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг найдвартай, тасралтгүй байдлыг хангаж байгаа юм. Төслийн үр дүнд бүхий л үйл ажиллагааг автоматжуулж, түлшний нүүрсийг нарийн хэмжиж өгснөөр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад хувь нэмрээ оруулах бөгөөд ингэснээр хүрээлэн буй орчин ч үр шимийг нь хүртэх юм. Цаашлаад ДЦС-3 ирэх жилүүдийн Монголын хатуу өвөлд маш сайн бэлтгэгдсэн гэж хэлж болно.      

Энэхүү төсөл нь Монгол улс ба Бүгд Найрамдах Чех улсын хоорондох хамгийн амжилттай бөгөөд жинтэй 2 талт хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийн нэг болохыг дурьдахгүй өнгөрч болшгүй. Төслийг 2014-2017 оны хооронд бөгөөд БНЧУ-ын Засгийн газраас Чехийн хөгжлийн агентлагаараа дамжуулан олгосон 31,230,773 чех кронын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Гүйцэтгэгч Бохемиа Мюллер компани бол өмнө нь ТЭЦ-4 болоод Монгол улсын бусад станцуудад ижил төрлийн автоматжуулалтын ажил гүйцэтгэж байсан арвин туршлагатай компани юм.     

Төслийн ажилд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр, шаардагдах хүн хүчийг харамгүй гаргаж өгөх замаар гэрээлэгч талуудын хоёул хувь нэмэр оруулж, үүрэг амлалтаа биелүүлсэн нь төслийг амжилтанд хүргэсэн.  

Тус арга хэмжээний үеэр ДЦС-3-ын Гүйцэтгэх захирал Г. Дамдинсүрэн болон Бохемиа Мюллер компанийн Захирал Ваацлав Ленгхеинрих нар ирээдүйд хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.  

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосууд болон хавсралт бичлэгээс олж авч болно. Үүнд:

http://www.czechaid.cz/en/projekty/reconstruction-of-the-coal-handling-workshop-at-the-ulaanbaatar-third-power-plant/

http://energy.gov.mn/c/689

http://tes3.energy.mn/

 

Galleries


project results