монгол  česky  english 

Advanced search

Худалдааг дэмжих тусламж

Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэгээхэн хэсэг нь БНЧУ-ын Үйддвэр худалдааны яамны удирдлаган дор хэрэгждэг Aid for Trade (Худалдааг дэмжих тусламж) юм. Энэхүү төсөл нь түнш орнуудын сонирхол хэрэгцээн дээр үндэслэгдэх бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааны дүрэм журмын дагуу ерөнхийдөө чухалчлах орнуудад чиглэгдсэн байдаг. Хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендрийг зарлахдаа түнш орнуудын төрийн удирдах байгууллагуудын албан ёсны бичгээр гаргасан санал, сонирхлыг (саналыг тусгай төслийн маягтанд дээр бөглөсөн байх) үндэслэдэг байна.

„Худалдааг дэмжих тусламж“ төсөл нь хэмжээний хувьд бага байх бөгөөд 1 жилийн дотор хэрэгжүүлдэг. Төслийн гол агуулга нь хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах тал дээр олон улсын зах зээл рүү нэвтрэн орох түүнийг үр ашигтайгаар хэрэглэхэд дэмжлэг болох явдал юм. Мөн төслийн мөн чанар нь туршлага мэдээлэл, ноу-хау технологи нэвтрүүлэх, түнш байгууллагууд олон улсын худалдааны системд нэвтрэн орохыг хялбарчлах, ялангуяа төрийн захиргааны байгууллагуудад дотоодынхоо зах зээлийн дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, худалдааны бодлогоо боловсруулах, худалдааныхаа хүрээг өргөжүүлэх түүнчлэн захиргааны саад бэрхшээлийг арилгах, худалдааны орчин болон зах зээлийн байгууллагын хөгжлийг дэмжих зэрэгт  чиглэгдсэн юм.

“Худалдааг дэмжих” бас нэгэн төслийг Монголд амжилттай хүлээлгэн өглөө

thumb

БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй "Худалдааг дэмжих" төсөл болон бусад хөгжлийн тусламжийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь БНЧУ-аас Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны чухал хэсэг билээ. 2021… more ►

Барилгын эрчим хүчийг хэмнэх чиглэлээр Чехүүд өөрийн ноу-хауг Монголд нэвтрүүлж байна

thumb

Нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт 90 км -ийн зайд орших Эрдэнэ сумын нутагт Худалдааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэндхийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байрны гадна фасадны дулаалгын ажлыг гүйцэтгэж дуусах шатандаа… more ►

Худалдааг дэмжих төсөл 2014

2014 онд худалдааг дэмжих төслөөр Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны чиглэлийн төслийг дэмжсэн. more ►

Худалдааг дэмжих төсөл 2015

2015 онд худалдааг дэмжих төслөөр доорх төслийг дэмжсэн болно. more ►

Худалдааг дэмжих төсөлд санал оруулах уриалга

thumb

Date: 24.05.2022 - 30.09.2022

Бүгд Найрамдах Чех Улсын гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг Худалдааг дэмжих төслийн 2023 оны санал оруулах уриалга гаргаж байна. Саналыг 2022 оны 9 сарын 30-ыг хүртэл хүлээн авна.… more ►