монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Барилгын эрчим хүчийг хэмнэх чиглэлээр Чехүүд өөрийн ноу-хауг Монголд нэвтрүүлж байна

Нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт 90 км -ийн зайд орших Эрдэнэ сумын нутагт  Худалдааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэндхийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байрны гадна фасадны дулаалгын ажлыг гүйцэтгэж дуусах шатандаа явж байна.
 

Төслийн хэрэгжүүлэгч нь инженер Борживой Минарж захиралтай Чехийн Контехин групп бөгөөд  Эрдэнэ сумын Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран Монгол Улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын яам, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Заг групп, Пирамид Индастри компанийн дэмжлэгтэйгээр барилгын дулаалгын ажлыг дуусгаж байна.    Барилгын шинэ өнгөт дизайныг инженер Алеш Кртичкагийн Чехийн Цунами студид хийжээ.

Тус төсөл нь барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр европ стандартын дагуу Чехийн ноу-хауг нэвтрүүлж буй жишиг  референцтэй төсөл юм.  Төслийн ачаар орон нутгийн багш, сурагчид барилгын гадна дулааны параметрүүдийг сайжруулахад Чех улсад хамгийн өргөн хэрэглэгддэг технологи болох Гадаад дулаан тусгаарлах нийлмэл систем (ETICS) -тэй танилцсан.  ETICS -ийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг Чех улсаас Монголд авчирсан бөгөөд зөвхөн EPS тусгаарлагчийг дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлсэн болно.

Чехийн энэхүү шийдэл нь барилгын анхны нөхцөлтэй харьцуулахад эрчим хүчийг 50% хүртэл хэмнэх болно. Ийнхүү халаалтын нийт зардлыг бууруулж, халаалтын улирлыг богиносгож, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана.

Эрдэнэ сумын Технологийн сургууль дээр өмнө нь ГХЯ-ны харьяа орон нутгийн жижиг төслүүдийг хэрэгжүүлж байсан. Эдгээр төслүүдийн хүрээнд тус сургуульд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сүү, цагаан идээ, мах боловсруулах  тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байдаг. Энэхүү шинэ тоног төхөөрөмжүүд нь сурагчдад дадлагын хичээл ороход зориулагдсан.

Худалдааг дэмжих төслүүд

Худалдааг дэмжих төслүүд нь БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны удирдлаган дор түнш орнуудын сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хэрэгждэг бөгөөд БНЧУ-ын хөгжлийн  хамтын ажиллагааны төслийн нэг хэсэг юм.

Худалдааг дэмжих  хөтөлбөрийн хүрээнд 1 жил хүртэлх хугацаатай харьцангуй жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг.  Хөгжиж буй орнуудыг олон улсын худалдааны системд илүү сайн нэгтгэж, ядуурлыг бууруулахад худалдааг илүү үр дүнтэй ашиглахад туслах зорилготой. Эдгээр төслийн мөн чанар нь түнш орнуудад худалдааг хөнгөвчлөх, дотоодын зах зээлийн дүрмийг боловсруулж хэрэгжүүлэхэд туслах, захиргааны саадыг арилгах, бизнесийн уур амьсгалыг дэмжих, зах зээлийг санхүүгийн салбартай нь хөгжүүлэх чиглэлээр туршлага, ноу-хау нэвтрүүлэх, мэргэжлийн сэдвээр лекц  унших гэх мэтээр дэмжиж ажиллах явдал юм.

Ирэх 2022 онд Монголд хэрэгжих боломжит Худалдааг дэмжих  төслийн саналыг 2021 оны 9-р сарын 30 хүртэл Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн commerce_ulaanbaatar@mzv.cz  хаягаар өгөх боломжтой.

Бэлтгэсэн: Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ -ны худалдааны зөвлөх Вардан Хачатрян

Galleries


Projekt Aid for Trade