монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Czech Development Cooperation
Article notification Print Decrease font size Increase font size

Худалдааг дэмжих төсөлд санал оруулах уриалга

Date: 24.05.2022 17:15 - 30.09.2022

Бүгд Найрамдах Чех Улсын гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг Худалдааг дэмжих төслийн 2023 оны санал оруулах уриалга гаргаж байна. Саналыг 2022 оны 9 сарын 30-ыг хүртэл  хүлээн авна. Худалдааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ихэвчлэн НӨАТ нь ороод 1 сая крон  хүртэл санхүүжилттэй жижиг төслүүдийг нэг жилийн турш  хэрэгжүүлдэг.
 

Төслийн гол агуулга нь хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулах тал дээр олон улсын зах зээл рүү нэвтрэн орох түүнийг үр ашигтайгаар хэрэглэхэд дэмжлэг болох явдал юм. Мөн төслийн мөн чанар нь туршлага мэдээлэл, ноу-хау технологи нэвтрүүлэх, түнш байгууллагууд олон улсын худалдааны системд нэвтрэн орохыг хялбарчлах, ялангуяа төрийн захиргааны байгууллагуудад дотоодынхоо зах зээлийн дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, худалдааны бодлогоо боловсруулах, худалдааныхаа хүрээг өргөжүүлэх түүнчлэн захиргааны саад бэрхшээлийг арилгах, худалдааны орчин болон зах зээлийн байгууллагын хөгжлийг санхүүгийн салбартай нь  дэмжих гэх мэт үйл ажиллагаанд  чиглэгдсэн юм.

Сэдвүүд нь Худалдааг дэмжих хөтөлбөрийн мөн чанарт нийцсэн байх ёстой. (Мөн энэ нь түнш орнуудын хөгжлийн стратегийн баримт бичиг, тэдний хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлүүд дээр тулгуурласан байх ёстой.) Худалдааг дэмжих төсөл нь доорх чиглэлүүдээр байж болно. Үүнд:

  1. эдийн засгийн хөгжил - эрчим хүчний салбар ч багтана
  2. үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлэх
  3. ЕХ-ны стандарттай нийцэх нормыг нэвтрүүлэх
  4. уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сэргээх
  5. эдийн засгийн бүсүүдийг байгуулах
  6. бизнесийн орчныг бэхжүүлэх
  7. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх
  8. санхүү, татварын орчны холбогдох хууль тогтоомжийг сайжруулах
  9. тээврийн дэд бүтэц
  10. байгаль орчин
  11. хөдөө аж ахуй
  12. ойн аж ахуй гэх мэт

Худалдааг дэмжих төслийн саналыг оруулахын тулд гадаадын түнш "Худалдааг дэмжих төслийг тодорхойлох хөгжлийн төслийн маягт"-ыг бөглөх шаардлагатай. Монгол улсын аль ч төрийн байгууллага (ямар ч тохиолдолд яам юм уу түүний харьяа салбар салбарын төрийн агентлагууд, хотын захиргаа гэх мэт) Худалдааг дэмжих төсөлд хамрагдах боломжтой. Мөн түүнчлэн хувийн хэвшлийн байгууллага ч харъяалагдах яамандаа мэдэгдэн дэмжлэг авч тус яам, тамгынхаа газраар дамжуулан саналаа оруулах боломжтой.

БНЧУ-ын албан ёсны хөгжлийн хамтын ажиллагааны төслийн нэг хэсэг болох энэхүү Худалдааг дэмжих төслийг Бүгд Найрамдах Чех Улсын Үйлдвэр, худалдааны яам удирдаж явуулдаг бөгөөд түнш орнуудын ашиг сонирхол, хэрэгцээнд тулгуурладаг.

Санал оруулах хугацаа: Монгол Улсад ирэх 2023 онд хэрэгжүүлэх Худалдааг дэмжих төслийн саналыг 2022 оны 9-р сарын 30-ны дотор Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн commerce_ulaanbaatar@mzv.cz хаягаар өгөх боломжтой.

 

Attachments

Identification form 71 KB DOC (Word document) May 26, 2022