монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монголын боловсролын салбарт өөр нэгэн санаачлагаар хувь нэмрээ орууллаа

(This article expired 01.09.2022.)

Чехийн иргэн санаачилж олон улсад түгэн дэлгэрч буй арга аргачлал болох “Нэг дэлхий Нэг сурууль” (НДНС) төсөл 2013 оноос эхлэн Монголд амжилттай хэрэгжлээ. Төслийг Европын Холбоо, Чехийн Пипл Ин Нийд ТББ (ПИН) болон БНЧУ-ын Гадаад хэргийн яам Чехийн хөгжлийн агентлагаараа дамжуулан санхүүжуулсэн.

БНЧУ нь өндөр чанар, стандарт бүхий баримтат киногоороо маш алдартай билээ. Иймдээ ч баримтат кино болон дуу дүрс бүхий материалыг боловсролын системд ашиглах санааг анх 15 жилийн өмнө ноён Карел Страхота гаргасан бөгөөд тэрээр зөвхөн БНЧУ ба Монгол улсаар зогсохгүй дэлхий дахины аль ч улсад ашиглаж болох уг заах аргын ”эцэг” хэмээн тооцогддог ба одоо ПИН байгууллагын НДНС газрын даргын албыг хашиж байна.

Сайн сургагдсан багш нарын тусламжтайгаар дунд сургуулийн сурагчдад хүний эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, хүйсийн баримжаа гэх.мэт ойлгоход төвөгтэй нийгмийн асуудлын талаар боловсрол олгох зорилготой уг төслийг ПИН байгууллага нь Боловсрол хамтын ажиллагааны нийгэмлэг, Глоб Интернэшнл ТББ болно Монголын БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлсэн юм. Төсөлд зорилтот 8 аймаг (Архангай, Булган, Говьсумбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймаг)-ийн 74 дунд сургуулийн 47,000 гаруй сурагч, 150 багш, 9 аргазүйч хамрагдсан байна.

2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Их тэнгэр цогцолборт тус төслийн хаалтын арга хэмжээ болсон бөгөөд төслийн зорилтот аймгуудын Боловсрол соёлын газрын Дарга нар, урилгаар оролцсон сурагчид болон сургагч багш нар оролцсоноос гадна Монгол дах БНЧУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ноён Олдржих Заяычек байлцсан юм.