монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Залуучуудын хөгжилд оруулах бас нэгэн хувь нэмэр

(This article expired 23.04.2022.)

Хүн амын дөрөвний нэг нь өсвөр насныхан эзэлдэгээрээ Монгол улс  харьцангуй залуу орнуудын нэгд тооцогддог. Гэсэн хэдий ч ихэнх нь шийдвэрлэх, эмзэг насандаа Монгол улсад тулгарсан бэрхшээлийг даван туулах хүч чадал, ирээдүйгүй ядуу тарчиг амьдралтай байна. 

Дархан хотод байрлах Дон Боско сургалтын төв нь эдгээр өсвөр үеийнхэнд суралцах, хүссэнээрээ суралцах боломжтой байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий байгууллага юм. Харамсалтай нь сургалтын төвийн барилгын цахилгааны шугам хуучирч аюултай болсон нь 2016 онд гал гарсан 2 удаагийн тохиолдлоос  харагдаж байна.

Талуудыг төлөөлж БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гроллова болон хүлээн авагч байгууллагын захирал, аж ахуйн дарга ноён Ярослав Врацовский нар 2017 оны 3-р сарын 20-ны өдөр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд цахилгаан шугамыг шинэчилж  галын дохиоллын системээр тоноглосноор тус сургалтын төвийн цаашдийн  үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах болно. Төслийн дараачийн хэсэг нь Монголын өсвөр үеийнхэнд зориулан мэргэжлийн ур чадвар, боловсрол, өдөр тутмын амьдралд тулгарах бэрхшээлүүдийг хөнгөвчлөх техникийн шийдэл мөн чөлөөт цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар голчлон төвлөрсөн цуврал сэтгүүл гаргах юм.

 

Galleries


mlp