монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Хүүхдийн цэцэрлэг дэх 4 дүгээр Карлын нэрэмжит нээлтийн ёслол болов

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газраас энэ жил санхүүжүүлэн хэрэгжүүлсэн орон нутгийн жижиг төслүүдийн нэг “Хүүхдийн цэцэрлэг дэх 4 дүгээр Карлын нэрэмжит цэцэрлэг” төслийн төгсгөлийн хэсэг болох нээлтийн ёслол болов.    
 

Нээлтийн ёслолд Чехийн Элчин сайдын яамны төлөөллүүд, 16-р цэцэрлэгийн удирдлага, эцэг эх ба хүүхдүүд, Монгол улсын УИХ-ын зарим гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөллүүд, БНЧУ-д Монгол улсаа төлөөлөн сууж байсан хуучин Элчин сайд, Чех болон Словакт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч болон хэвлэл мэдээллийнхэн оролцов.   

Чех-Льюксембург гаралтай төрийн тэргүүний мэндэлсний 700 жилийн ой тохиож буй энэ жил Улсын 16-р цэцэрлэг Европын Эзэн Хаан 4 дүгээр Карлын нэрэмжит шинэчлэн тохижуулсан тоглоомын талбайгаа нээв. Бяцхан цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулж, уг төсөлд тусгайлан зориулж бүтээсэн Чехийн архитектурын гайхамшгийг илтгэсэн бодит түүхэн хөшөө дурсгалууд болох Карлштейн Цайз, Орлой Одон орны цаг, Карлын гүүр болон бусад зэрэг тоглоомыг жижиг загвараар хийж байрлуулсан юм.  

Үзэсгэлэнтэй бөгөөд баялаг түүхтэй Прага хотын бяцхан хэсэг Улаанбаатар хотын төвд сүндэрлэн боссонд бид баяртай байгаа бөгөөд зарим хүмүүст БНЧУ-д өнгөрөөсөн оюутан насаа дурсан санах баярт мөчийг бэлэглэх болов уу. Уг цэцэрлэг нь өмнөх социалист цаг үед Чехословакийн ард түмний барьж өгсөн хамгийн эхний болоод чухал байгууламжуудын нэг болох Улсын клиникийн төв эмнэлгийн яг замын эсрэг талд байршиж байгаа нь бэлэгшээлтэй. Эдгээр нь хоёулаа Бүгд Найрамдах Чех улс болон Монгол улсын хоорондох он удаан жилийн найрамдалт харилцааг батлан харуулж байгаа юм.      

 

Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллийг дараах холбоосуудаас харна уу:

http://www.ikon.mn/n/v7x

http://lag.mn/news/article142463/

http://terguulegch.com/post/iv-karl-khaany-tsaizygh-sanaghduulam-toghloomyn-talbai-ulaanbaatart

 

Attachments

kindergarten 4 MB MP4 (FILE_TYPE_MP4) Dec 23, 2016

Galleries


Opening ceremony