монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Маутинг компани Монгол улсад анхны захиалгаа нийлүүллээ

БНЧУ-ын албан ёсны хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд Гадаад хэргийн яамнаас хийсэн Орон нутгийн жижиг төслийн санхүүжилтийн ачаар чехийн махны үйлдвэрийн чанартай тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлэгч Маутинг компаний бүтээгдхүүнүүд анх удаа Монгол улсад танилцуулагдлаа.
 

2020 оны 9 сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский тус сургуульд шинээр нээж байгаа „мах боловсруулах үйлдвэрийн ажилтан” мэргэжлийн ангийн оюутнуудад зориулагдсан мах бэлтгэх сургалтын төвийг нээх үйл ажиллагаанд оролцлоо. Чехийн нэртэй Маутинг компаиий нийлүүлсэн энэхүү тоног төхөөрөмжийн ачаар тус сургуулийн сурагчид махны анхан шатны боловсруулалт болон цаашдын боловсруулалтыг хийх дадлага, туршлагыг мэргэжлийн удирдлагын дор олж авах боломж бүрдэж байгаа юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийнхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхаа санхүүгийн дэмжлэгтэйгээр өөрсдийн нэг байшинг сэргээн засварлаж, Маутинг компанитай хамтран жижиг нядалгааны цехийг шаардлагатай үйл ажиллагааны болон эрүүл ахуйн стандартын дагуу чех тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулсан. БНЧУ-ын элчин сайдын яам мэргэжлийн сургалтын төвтэй сүү, мах боловсруулах чехийн технологийг монголын нөхцөлд нэвтрүүлэх зорилготойгоор удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа билээ. 

Мах бэлтгэлийн сургалтын төвийн нээлтийн ажиллагаанд чехийн элчин сайдаас гадна Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал Ш. Отгонхүү, Эрдэнэ сумын засаг дарга, орон нутгийн фермерийн аж ахуй эрхлэгчид болон малчид оролцлоо. Элчин сайд Ийржи Бродский нээлтийн үеэр хэлсэн үгэндээ МСҮТ нь Монгол дахь чехийн технологийн төв болж байгаад болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, сургуулийн багш ажилчдад КОВИД-ын тархалттай холбоотой амаргүй нөхцөлд ч төслөөр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж хөдөө аж ахуйн салбарын бас нэгэн чех-монголын төсөл хэрэгжсэнд талархлаа илэрхийлж байлаа. Чехийн элчин сайдын яамны зүгээс цаашид ч энэхүү танилцуулгын ачаар Маутинг компани монголын зах зээлээс бизнесийн захиалгуудыг авах түүнчлэн өөрийн чанар найдвартай байдлаараа дэлхийд танигдсан мах боловсруулах салбарт цогц шийдлүүдийгээ санал болгох боломжтой болгох тал дээр ажиллах болно.