монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн тусламжаар Монголд яндангийн шинэ технологи нэвтрүүллээ

Дэлхий дээрх хамгийн хахир өвөлтэй, мөн агаарын бохирдлын хүнд нөхцөл байдалд байдаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "гэр"-т амьдрах тун хэцүү. Агаарын бохирдол, дулаан алдагдлыг бууруулахад туслах зорилгоор Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Пипл ин Нийд ОУТББ болон Экономи Энержи Хийц ХХК-тай хамтран Чехийн шинэ БОКРА-ийн (яндангийн төхөөрөмж) технологийг Монголд үйлдвэрлэн нэвтрүүлж, угаарын хий мэдрэгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны 348 айл өрхөд хүлээлгэн өгөхөөр ажиллалаа.

НҮБ-ын мэдээлж байгаагаар агаарын бохирдол нь хүүхдийг үхэлд хүргэдэг хамгийн том аюул заналхийлэлтэй холбоо хамааралтай байдаг. Тухайлбал, уушгины хатгалгаа өвчин дэлхийн хэмжээнд жил бүр 5-аас доош насны 920,000 хүүхдийг үхэлд хүргэдэг. Өвлийн саруудад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, ялангуяа төслийн зорилтот дүүргийн агаарын бохирдлын хэмжээ нь “AirVisual-ийн агаарын чанар”-ын газрын зураг дээрх хамгийн их бохирдолтой 10 хотын тоонд ихэвчлэн багтдаг.

Уг төслийг БНЧУ-ын Гадаад хэргийн яам санхүүжүүлсэн бөгөөд Чехийн Хөгжлийн Албан ёсны Тусламжийн нэг хэсэг байв.

Czech Aid introduces new chimney technology to Mongolia

Czech Aid introduces new chimney technology to Mongolia

Төсөл эхлээд Пипл ин Нийд болон бокраны (яндангийн төхөөрөмж) прототип хөгжүүлэгч Экономи Энержи Хийц компани Ган Хийц компанитай хамтран Чехийн ноу-хау-г ашиглан БОКРАг орон нутагт үйлдвэрлэв. Төслийн түншүүдийн тооцоолсноор төсөлд хамрагдсан айл өрхүүд түлээ түлшний зардлаа 17-30% хэмнэж байна. Уг хэмнэлт нь гэрийг дулаан байлгаж, хэмнэсэн мөнгөө үр хүүхдийнхээ боловсролд дахин хөрөнгө оруулах боломжийг олгож, агаарын бохирдлын түвшинг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

“Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд бид агаарын бохирдол өндөр түвшинд байгаад маш их санаа зовж байдаг тул энэхүү санаачилгыг дэмжиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсандаа туйлын их баяртай байна" гэж Элчин сайд Ийржи Бродский хэллээ.

“Чех технологийг ашиглан бид агаарын бохирдлыг бууруулж, монгол айл өрхүүдэд мөнгөө хэмнэх шийдлүүд санал болгож чадсан.”

Шинэ БОКРА хүлээн авсан хүмүүсийн нэг бол 7-р хорооны иргэн Ж.Анхбаяр юм. Түүний хэлснээр бокра нь зөвхөн эрчим хүчний зардлыг хэмнэхэд туслахаас гадна өмнөх яндангаас нь илүү цэвэрхэн байв.

"Бокрагийн материал нь их сайн, чанартай. Бид өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэглэж эхэлсэн. Бокраг суулгахаас өмнө нүүрсний утаа хар бараан өнгөтэй, хурц үнэртэй байдаг байсан" гэж тэр хэллээ.

Төслийн хүрээнд нэвтрүүлсэн бокрагийн технологи нь утааг шүүж, иргэдийн зах дээрээс худалдаж авдаг дундаж яндантай харьцуулахад илүү бат бөх гагнагдсан байдаг. Үүний үр дүнд нүүрсний утаа болон үнэр арилж зуух нь илүү цэвэрхэн болж, гэр дотор амьдрах таатай орчныг бүрдүүлдэг.

Европын CSN EN 1856 стандартын дагуу БОКРА үйлдвэрлэдэг Монгол дахь Экономи Энержи Хийц компани нь энэхүү төслийг Анхбаярынхтай адил гэр бүлүүдэд туслах, мөн өөрсдийн бизнесээ өргөжүүлэх арга зам гэж үзэж байна.

Ган Хийц компанийн гүйцэтгэх захирал Даваасүрэн "Чехийн Элчин сайдын яам, болон Пипл ин Нийд ТББ анх энэ төслийг хэрэгжүүлэхээр бидэнд хандахад бид энэ салбарт мэргэшсэн мэдлэг туршлагаар дэмжлэг үзүүлэх болсноороо бахархаж байв" гэлээ. “Нийслэлийн засаг захиргаанаас зөвшөөрөл авч өгсөн энэхүү төсөл бидэнд шинэ бокраг зах зээлд нийлүүлэхэд туслав. Тун удахгүй өвөл болох гэж байгаатай холбогдуулан бид илүү олон бокра зарж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна" хэмээлээ.

Ган Хийц шиг дотоодын компанитай хамтран ажилласны үр дүнд Пипл ин Нийд ТББ зах зээл, болон айл өрхөд аль алинд нь ашигтай шийдлийг олж чаджээ.

“БОКРАг суурилуулснаас хойш гэртээ хар бараан, муухай үнэртэй утаа огт хараагүй. Бокра надад маш их таалагдаж байгаа" гэж Анхбаяр хэлэв.

БОКРА болон тэдгээрийг хэрхэн яаж худалдаж авах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ган хийц ХК-тай Facebook хаягаар нь эсвэл 70182448 дугаараар холбоо барина уу.