монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

2019 оны Орон нутгийн хөгжлийн жижиг төслүүдийн эзэд тодорлоо

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ Прага дахь Гадаад хэргийн яамтай хамтран нийт ирүүлсэн 27 төслийн саналаас 2019 онд хэрэгжүүлэх 3 төслийг сонголоо.
Орон нутгийн жижиг төслийн хүрээнд 2019 оны хөгжлийн нийт дэмжлэг нь 1 293 172 чех крон буюу 147 291 000 төгрөг юм. Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд саналаа ирүүлсэн нийт оролцогчиддоо талархал илэрхийлье. Мөн шалгарсан төслийн 3 ялагчиддаа баяр хүргэе.
 

Шалгарсан төслүүд:

  1. 11-19MN01- “Сибирийн Тул загас (Hucho taimen)- ыг хэрхэн хамгаалах ноу-хауг нэвтрүүлэх, чехийн загасны инкубатор нийлүүлэх” (49 870 000 ₮)

Уг төслийг Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс санал оруулсан юм. МУ-ын ШУА-ийн Гидробиологи, загас судлалын лаборатори Бүгд Найрамдах Чех улсын Өмнөд чехийн их сургуулийн загас үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ховордож байгаа Сибирын тул загасны төрлийг зохиомлоор хээлтүүлэх, түүнийг хэрхэн хамгаалах болон үржүүлэх боломжийг судлахад орших юм. Төслийн гол зорилго нь тус тул загасны төрлийг загасчлалаас хамгаалж, зохиомлоор хээлтүүлэн үржүүлж, Монголын гол мөрөнд эргүүлэн тавих, хамгаалах ноу-хауг нэвтрүүлэх юм. Төслийг Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургуультай хамтран хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухааны Академийн Чанабаатарын Аюушсүрэнтэй Орон нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

Шинжлэх ухааны Академийн Чанабаатарын Аюушсүрэнтэй Орон нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

2. 11-19MN02 – „Монгол улсад орчин үеийн тогтвортой технологийг суртачлах- Улаанбаатар хотын гэр хороололд патентлагдсан яндангийн төхөөрөмж суурилуулах” (53.820.000 ₮)

Төслийн саналыг “Пийпл ин нийд” төрийн бус байгууллагын монгол дахь салбар оруулсан юм. Монгол-чех Экономи Энержи Хийц ХХК-тай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын тохирох байршлыг сонгон гэрийн эсвэл байшингийн янданд тусгай патентлагдсан яндангийн төхөөрөмж суулгаснаар агаарын бохирдлыг бууруулах юм. Төслийн хүрээнд чехийн технологийг ашиглан Улаанбаатар хотоор зогсохгүй бусад хот, сууринд ашиглах боломжтой 500 гаруй яндангийн төхөөрөмж үйлдвэрлэх ба суурилууах юм. Төслийн зорилго нь Улаанбаатарт төдийгүй бусад хот, тосгодод өргөн хүрээг хамарсан энгийн, дэвшилтэт технологийг дэмжих, хүн амын амьжиргааны орчинг бага зардлаар сайжруулахад оршино.

Пийпл ин нийд ТББ-ын Монгол дахь салбарын тэргүүн ноён Марк Тассэтэй Орорн нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

Пийпл ин нийд ТББ-ын Монгол дахь салбарын тэргүүн ноён Марк Тассэтэй Орорн нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

3. 11-19MN03 - “Сүү шинжлэх: сүү цуглуулах” (43.601.000 ₮)

Төслийн саналыг АДРА Монголиа оруулсан болно. Уг төслийг хэрэгжүүлснээр БНЧУ-аас 75 гэр бүлийн жижиг фермерүүдийг сүү хадгалах чадвартай, БНЧУ-аас импортлосон чингэлэг саванд тээвэрлэх, цөцгийн тос боловсруулах цех (центрифуг) ашиглан сүүгээ үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Бэлэн бүтээгдэхүүнээ шууд худалдах эсвэл органик бяслаг үйлдвэрлэхэд ашиглах болно.

Төсөл нь Адра Монголиа болон Монголын бяслаг үйлдвэрлэгчдийн холбооноос Завхан аймагт хэрэгжүүлж буй том төсөлтэй ижил төстэй бөгөөд жижиг фермерийн аж ахуйн үйлвдэрлэлийн нөхцлийг сайжруулахад дэмжлэг болох юм.

Адра Монголиа байгууллагын захирал ноён Мөнх Жаргалтай Орон нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

Адра Монголиа байгууллагын захирал ноён Мөнх Жаргалтай Орон нутгийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурж буй