монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

2020 оны Орон нутгийн хөгжлийн жижиг төслүүдийн эзэд тодорлоо

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам, Праг хот дахь Гадаад хэргийн яамтай хамтран нийт ирүүлсэн 29 төслийн саналаас 2020 онд хэрэгжүүлэх хоёр төслийг сонгосон юм. Зөвхөн Азийн орнуудын хүрээнд санал оруулсан хэдэн зуун төслөөс ийнхүү сонгогдсон юм.

Эдгээр орон нутгийн хөгжлийн жижиг төслүүдийн хүрээнд ХАЁТ (Хөгжлийн албан ёсны тусламж) -аас 2020 онд Чехийн хөгжлийн дэмжлэг болох нийт 810.000 чехкрон, төгрөгөөр 93.800.000, (30.000 Евро) ханш: 1 Евро = 27 чехкрон, олгогдсон юм.

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд төслийн санал ирүүлсэн нийт хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийлэн, дэмжигдсэн Диасис Монголиа ХХК болон Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд баяр хүргэе.

Ийржи Бродский-Элчин сайд

 

Сонгогдсон  төслүүд:

Төслийн нэр: MLP 11 - 20MN01 - Нярайн шарлалтыг эмчлэх тусгай эмнэлгийн чийдэн нийлүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллага: Диасис Монголиа ХХК-ийг төлөөлж захирал Б. Баясгалан, Ерөнхий менежер Д. Мөнхзул

Төслийн төсөв: 410.000- чехкрон  (48.600.00төгрөг буюу 15.185Евро)

Хэрэгжүүлэх хугацаа: 2020 ны 3-10-р сар

Төслийн хүрээнд TSE ( https://www.tse-medical.cz) буюу чехийн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн нярайн шарлалт өвчнийг эмчлэх дөрвөн тусгай эмнэлгийн чийдэнг Монголд нийлүүлэх юм. Диасис компани нь тус нэн шаардлагатай байгаа төхөөрөмжүүдийг байрлуулах хоёр эмнэлэгийг сонгосон болно. Тэдгээр нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн Хүрээ амаржих газар юм (National Centre for Mother and Child, 2nd Maternity Hospital, Khuree ).

Төслийн хүрээнд Диасис компани нь эмнэлгийн ажилтнуудыг сургаж, засвар үйлчилгээ үзүүлнэ.

 

Төслийн нэр: MLP 11 - 20MN02 - Мал төхөөрөх сургалтын цех

Хэрэгжүүлэгч байгууллага: Төв аймгийн Эрдэнэ Сумын Мэргэжлийн Сургалт Үйлдэрлэлийн Төв-ийг төлөөлж захирал Шархүүгийн Отгонхүү

Төслийн төсөв: 400.000- чехкрон (45.200.000 төгрөг буюу 14.815 Евро)

Хэрэгжүүлэх хугацаа: 2020 ны 3-10-р сар

Эрдэнэ сум дахь МСҮТ-ийн захиалгаар чехийн нэрт компани МАУТИНГ ХХК-иас сургалтын төвийн сурагчдад зориулсан малчны ангийн бүрэлдэхүүн "Мал төхөөрөх цех"-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Мэргэжлийн удирдлаган дор сурч буй оюутнууд махны үндсэн боловсруулалт, цаашдын боловсруулалтын талаар практик туршлага олж авах боломжтой болж байгаа юм. Мэргэжлийн сургалтын төв нь МАУТИНГ ХХК-тай хамтран шаардагдах үйл ажиллагааны болон эрүүл ахуйн стандартын дагуу Чехийн анхан шатны мал төхөөрөх цех ийнхүү бий болгох юм. Чех улсын Элчин сайдын яам, МСҮТ-тэй хамтран сүү, махыг монголын нөхцөлд тохируулан боловсруулах чех технологийг нэвтрүүлэх зорилгоор олон жилийн турш хамтран ажиллаж байна.

МСҮТ-ын захирал ноён Шархүүгийн Отгонхүү болон Элчин сайд Ийржи Бродский нар төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр

МСҮТ-ын захирал ноён Шархүүгийн Отгонхүү болон Элчин сайд Ийржи Бродский нар төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр

Орон нутгийн хөгжлийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурхаар хүрэлуэн ирсэн Диасис Монголиа ХХК-ны төлөөлөл

Орон нутгийн хөгжлийн жижиг төслийн гэрээнд гарын үсэг зурхаар хүрэлуэн ирсэн Диасис Монголиа ХХК-ны төлөөлөл