монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Arkhangai TVET
Article notification Print Decrease font size Increase font size

2021 оны Орон нутгийн хөгжлийн жижиг төслүүдийн эзэд тодорлоо

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам, Праг хот дахь Гадаад хэргийн яамтай хамтран 2021 онд Монгол улсад хэрэгжүүлэх орон нутгийн жижиг төслийн сонголтыг хийжээ. Гадаад хэргийн яам нь зөвхөн Азийн орнуудаас л гэхэд хэдэн зуун төслийн саналуудаас нь сонголтоо хийсэн бөгөөд Монгол улсаас ирүүлсэн нийт 38 төслийн саналаас ийнхүү хоёр төслийг сонгосон юм.
 

Тухайн 2 орон нутгийн хөгжлийн жижиг төслүүдийн хэрэгжилтэнд ХАЁТ (Хөгжлийн албан ёсны тусламж) -аас 2021 онд Чехийн хөгжлийн дэмжлэг болох нийт 902 000,- чех крон буюу төгрөгөөр 117 295 188,- , (ойролцоогоор 34.000 Евро)- ийн санхүүжилтийг олгож байгаа билээ.

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд төслийн санал ирүүлсэн нийт хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийлэн, дэмжигдсэн Экосоум ТББ болон Архангай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлйн төвийнхөнд баяр хүргэе.

Сонгогдсон  төслүүд:

Төслийн нэр: MLP 11 - 21MN01 - Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах

Хэрэгжүүлэгч байгууллага: ЭКОСОУМ ТББ-ыг төлөөлж захирал Гүрсэдийн  Нарантуяа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Мааньт баг

Төслийн төсөв: 417 000,- чех крон  (54 226 267,88 төгрөг)

Хэрэгжүүлэх хугацаа: 2021 оны 3-10-р сар

Төслийн хүрээнд Пластмэйкерс ХХК (www.plastmakers.com) хэмээх чехийн нэр хүнд бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн хуванцар дахин боловсруулах тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх юм. Монголын хэрэгжүүлэгч байгууллага нь шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулах газраа сонгосон байгаа болно. Төслийн хүрээнд Пластмэйкерс компани нь тухайн байгууллагын ажилтнуудыг сургаж, засвар үйлчилгээ үзүүлнэ.

ЭКОСУМ ТББ, MLP 11 - 21MN "Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

ЭКОСУМ ТББ, MLP 11 - 21MN "Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн гэрээнд гарын үсэг зурж буй

Төслийн нэр: MLP 11 - 21MN02 - „Сүү, сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэлийн сургалтын төв

Хэрэгжүүлэгч байгууллага: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Мэргэжил, Сургалт Үйлдвэрлэлийн Төв-ийг төлөөлж захирал Дашнамжилын Тунгалаг

Төслийн төсөв: 485.000- чех крон (63 068 920,67 төгрөг)

Хэрэгжүүлэх хугацаа: 2021 оны 3-10-р сар

Архангай аймгийн МСҮТ чехийн Триапекс Экспорт ХХК-иас (https://www.triapexexport.cz) сүү боловсруулах тоног төхөөрөмж болон ажилтнууддаа мэргэжлийн сургалт өгүүлэхээр захиалга өгсөн байна.

Тухайн сүү боловсруулах тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн оюутнууд суралцах зориулалтаар байршуулах юм. Зорилго нь оюутнуудад мэргэжлийн удирдлаган дор сүү боловсруулах практик туршлага олгох явдал юм. Мэргэжлийн сургалтын төв нь Триапекс Экспорт ХХК-тай хамтран шаардагдах үйл ажиллагааны болон эрүүл ахуйн стандартын дагуу Чехийн анхан шатны сүү, сүүн бүтээгдхүүн боловсруулах цехийг бий болгох юм. Чех улсын Элчин сайдын яам Монгол улсын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй орон нутгийн нөхцөлд тохируулан чехийн хүнсний үйлдвэрлэлийн тэр дундаа монголын хэрэглэгчдэд зориулан сүү боловсруулах технологийг нэвтрүүлэх зорилгоор олон жилийн турш хамтран ажиллаж байна.