монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Oldřich Zajíček
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн тэргэнцэрүүд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаж байна

2018 оны 10 дугаар сарын 1-ний Даваа гарагийн 13 цагт Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский МУ-ны Эрүүл мэндийн сайд хатагтай Даваажанцангийн Сарангэрэлийн хамт Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт чех тэргэнцэрүүдийг гардуулан өглөө. Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны Орон нутгийн жижиг төсөл нь чехийн экспертүүд болон байгууллагуудын Монгол Улсад барилга, сэргээн засварлалт, эмнэлэгийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх, эмнэлэгийн үйлчилгээний хүрэлцээг дэмжих зэрэг нь тэдгээрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэгээхэн том хэсэг юм.

„Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах Чехийн КУРИ компаний тэргэнцэр нийлүүлэх” №11-18-MN02 төсөл нь 304,920 чехкорун буюу 9056 еврогийн үнийн дүн бүхий нийт 15 ш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцрийг нийлүүлж, 10 ширхэгийг Улаанбаатар хотод, 5 ширхэгийг Эрдэнэт хотод тус бүр бэлэглэх юм. Үүний гол зорилго нь хүнд гэмтлийн болон төрсний дараа өвчтөний хүндрэлийг даван туулахад туслах өндөр чанартай Чех тэргэнцэрийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал юм.

Předání invalidních vozíků české firmy Kury

Předání invalidních vozíků české firmy Kury