монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Өмнөд Чехийн Их сургуулийн экспертүүд МУ-д Тул загас хамгаалах төслийг эхлүүллээ

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээрСибирийн Тул загас (Hucho taimen)- ыг хэрхэн хамгаалах ноу-хауг нэвтрүүлэх, чехийн загасны инкубатор нийлүүлэх” Орон нутгийн жижиг төслийг 2019 оны 5-р сарын 6-ны өдөр эхлүүсэн билээ.
 

Монгол Улсад түүхэндээ анх удаагаа Сибирийн Тул загас үржүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Ческэ Бүдеёовицэ хот дахь Өмнөд Чехийн Их сургуулийн профессор Ян Коуржил тэргүүтэй нийт 4 экспертүүдээс бүрдсэн баг ирсэн юм. Загасчин бүр уг сайхан төрөл загасыг Монголд төвлөрөн оршдогийг мэдэх бизээ. Гэвч сүүлийн жилүүдэд хяналтгүй загасчлал, голын бохирдол, байгалийн амьдрах орчин доройтсоны улмаас тоо толгой нь хурдацтай буурч байна. Чехийн экспертүүд эдгээр төрөл загасыг хэрхэн зохиомлоор үржүүлэх ноу-хауг Монголын Шинжлэх ухааны академын болон Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгчдөд гурван долоо хоногийн хугацаанд дамжуулан өгөх юм. Уг төслийн зорилго нь чехийн экспертүүд тусгай зөөврийн загасны инкубаторыг контэйнэрээр тусгай голын урсгал дагуу байршуулах ба түүндээ үржлийн загасыг байршуулж мэргэжлийн аргаар хээлтүүлэх юм.

Төслийн нээлтэнд Брно хотын хөдөө аж ахуйн сургуулийн төгсөгч, ХААИС-ын захирал, Монголын их дээд сургуулиудын корсорциумын ерөнхийлөгч Төмөрбаатарын Хэрүүга, ХААИС-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэннадмидын Сүхтулга, Шинжлэх ухааны академын Загасны аж ахуй, байгалийн нөөцийн факултетын болон Байгаль орчин, аялал жуучлалын яамны төлөөлөгчид тус тус оролцсон юм. Элчин сайд Ийржи Бродский, ХААИС-ын захирлын хамт өнөөдрийг хүртэлх хоёр талын хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон нэн ховордсон амьтдын төрлийг хамгаалах зэрэг салбарууд дахь хамтын ажиллагаануудыг дүгнэн ярилцсан билээ. Түүгээр зогсохгүй профессор Коуржил БНЧУ-ын Зүүн өмнөд Чехийн Их Сургууль, ХААИС-ын загасны аж ахуй, нөхөн үржихүйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг санал болгосон юм.

Элчин сайд болон чехийн төлөөлөгч нарын Хөдөө, аж ахуйн Их сургуулийн захирал Төмөрбаатарын Хэрүүга-тай хийсэн уулзалтын үеэр

Элчин сайд болон чехийн төлөөлөгч нарын Хөдөө, аж ахуйн Их сургуулийн захирал Төмөрбаатарын Хэрүүга-тай хийсэн уулзалтын үеэр