монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Мод үржүүлгийн газрыг хангах найдвартай эрчим хүч

(This article expired 13.04.2024.)

БНЧУ засгийн газар хоорондын хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны хэд хэдэн төслүүдээр дамжуулан Монгол улсын байгаль орчны салбарт идэвхтэйгээр хувь нэмрээ оруулсаар ирсэн. 

2017 онд орон нутагт хэрэгжүүлэх жижиг төслийн хүрээнд Домогт Шарын Голын ойн үржүүлгийн газрын эрчим хүчний хангалтанд нэмэлтээр нарны панель, зай болон хяналтын цогцоор хангахаар боллоо.

БНЧУ-аас  Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гроллова болон Хонгор сумын Ойн ангийн дарга С. Ганзориг нар 2017 оны 3-р сарын 27-ны өдөр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ төсөл нь одоогийн хэрэгжиж буй том төслийг баяжуулаад зогсохгүй тус мод үржүүлгийн газрыг Монгол улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны хүсэлтийн дагуу ойн урт хугацааны тогтвортой төлөвлөлтөнд нийцүүлэн ойролцоогоор 150 орчим сургагч, дадлажигч бүхий “бүс нутгийн сургалтын төв” болгоход туслах юм.

Galleries


mlp