монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MZV ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Шилжилтийг дэмжих орон нутгийн төсөл 2023

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Шилжилтийг дэмжих орон нутгийн 2023 төслийн санал хүлээн авч байна. Төслийн саналыг ЭСЯ-д 2022 оны 11-р сарын 1 хүртэл хүлээж авна

Нөхцөлүүд:

оруулж буй төслийн саналууд  нь Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны одоогийн хүний эрхийг дэмжих болон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байх ёстой  бөгөөд Шилжилтийн хамтын ажиллагааны  хөтөлбөрт чиглэгдэж доорх асуудлуудыг хамарсан байна.

Үүнд:

  1. иргэний нийгэм, хүний эрхийн хамгааллыг дэмжих
  2. эрх чөлөөгөө илэрхийлэх, мэдээлэлд нэвтрэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих
  3. тэгш, аль болох өргөн хүрээтэй улс төрийн болон олон нийтийн оролцоог дэмжих
  4. хуулийн эрх бүхий оронд институтын зохион байгуулалтыг дэмжих
  5. тэгш эрх болон ялгаварлан гадуурхахгүй байдлыг дэмжих
  6. ажил эрхлэлт болон амьдрах орчинтой холбоотой  сэдвүүдтэй уялдаа холбоотой хүний эрхийг дэмжих

Төслийн үргэлжлэх хугацаа дээд тал нь 9 сар байна (урьдчилсан таамгаар эхлэх хугацаа нь 2023 оны 3-р сарын 1-ээс 2023 оны 10-р сарын 31 хүртэл)

Төсөлд тавигдах төсвийн дээд хэмжээ 500 000 – чех крон (дээд тал 66 000 000 төгрөг)

(төслийн дундаж төсөв ойролцоогоор 300 000- чех крон буюу 40 000 000 төгрөг болно)  

Төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь орон нутгийн төрийн бус байгууллага байх

Шилжилтийг дэмжих орон нутгийн төсөлд тавигдах шаардлагууд

  1. төслийн саналын маягтыг англи хэл дээр төсвийн задаргаа болон санал оруулж буй талын эрх бүхий хүний баталгаат гарын үсэг /орон нутгийн ТББ-ын төлөөлөл/, түүний бүтэн нэр овог ба тамгийн хамт бөглөсөн байх (маягтыг хавсралтаас харна уу)
  2. төслийн эцсийн саналыг өөрийн биеэр Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ дээр TRANSITION 2023 гэж бичин дугтуйтай 2022 оны 11-р сарын 1-ний дотор авчрах ба хуулбарыг ulaanbaatar@embassy.mzv.cz хаяг руу давхар илгээнэ.

Attachments

Identifikační formulář 59 KB XLS (Excel document) Sep 30, 2022