монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Cerva Group
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн CERVA (Церва) групп Монголын зах зээлд амжилттай нэвтэрлээ

Өнгөрсөн оны эцсээр Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-наас Монголын Safety компани болон Чехийн  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хамгаалалтын хувцас үйлдвэрлэгч CERVA GROUP компаниудад холбоо тогтооход нь зуучилж өгсөн. Үүний үр дүнд Монголын хэрэглэгчдэд зориулан Чехийн компанийн хамгаалалтын хувцас нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. CERVA GROUP ийнхүү Монголын зах зээлд амжилттай нэвтэрлээ.

1991 онд байгуулагдсан цагаасаа хойш тус компани нь өөрийн бүтээгдэхүүнийхээ цар хүрээг болон гадаад дахь борлуулалтаа байнга өргөжүүлж ирсэн. Одоогийн байдлаар тус компанийн жилийн эргэлт зургаан тэрбум кроныг давж, Чех дэх 14 салбартаа 500 гаруй ажиллагсадтай бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ 75 орны сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдийг хангаж байна.

Праг хотын ойролцоох Енч хот дахь төв үйлдвэр нь жилийн турш гурван зуун гаруй төрлийн гутал, өмд, хүрэм, подволк, цамц, ноосон цамц, бээлий, дуулга, нүдний шил, амьсгалын баг болон бусад дэлхийн мянга мянган ажилчдын эрүүл мэндийг хамгаалж ажлыг нь хөнгөвчлөх шинэ хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэдэг.

CERVA GROUP-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын аюулгүй байдлын дүрэм журамд бүрэн нийцсэн байдаг. Үүний зэрэгцээ компани нь бүтээгдэхүүнээ цаг алдалгүй илгээж ачуулахад анхаарлаа ихээхэн хандуулж ажилладаг.

CERVA GROUP нь мэргэжил тус бүрд тохирсон хамгаалалтын хэрэгслийг хийж хөгжүүлдэг. Мэргэжилтнүүд нь гарч болзошгүй эрсдэлийг ажлын байран дээр нь шууд очиж үнэлдэг учраас. Жишээлбэл, Гагнуурчны гутал нь 300 ° С хэмд тэсвэртэй ултай, химичдэд зориулсан тусгай хувцас нь химийн бодис, цацраг идэвхт тоосонцорт тэсвэртэй байдаг.

Монголын “Сэйфти ХХК” нь 2012 оноос Солонгос улсын Evergreen компанийн албан ёсны дистрибьютер болж маск, чихний бөглөөг уул уурхай, барилга, дотоодын зах зээлд нийлүүлж бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Өдгөө хамт олны шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Америкийн Нэгдсэн Улсын “3М”, ”Honeywell” компаниудын албан ёсны дистрибьютер болсон. Түүнчлэн Голландын “Bata industrial”, Бельгийн “Safety Jogger” Данийн “Plum” гэх мэт дэлхийн тэргүүлэх брендүүдийн зөвхөн чанар болон дэлхийн стандартаар баталгаажсан ажлын гутал, хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслийг дотоодын компаниудад ханган нийлүүлж байна.

Чехийн элчин сайдын яамнаас харилцан холбоо тогтоох ажлыг зуучилж өгсний дараа Safety.mn нь Чехийн үйлдвэрлэгч CERVA GROUP-аас, ялангуяа Монголын уул уурхай, барилгын салбарын ажилчдад чанартай ажлын хувцас импортолж эхэлжээ. Тэд бүтээгдэхүүнээ Улаанбаатарт байрлах "Гермес төв", "Биг төв" дэлгүүрүүдээрээ зарахаас гадна дийлэнхийг нь www.safety.mn сайтаараа дамжуулан онлайнаар борлуулдаг. Импортлогч болон Монголын худалдан авагч хоёулаа Чехийн бүтээгдэхүүнд маш их сэтгэл хангалуун байгаа одоогийн байдлаар бизнесийн хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх бэлтгэл ажлаа хийцгээж байна. Хамтын хүчин чармайлтын үр дүнд дэлхийн зах зээлд гарах Чехийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх нь гарцаагүй. 

Инж. Йозеф Костиха, Монгол Улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын орлогч