монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Tesla
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн TESLA батерей монголын зах зээлд нэвтэрчээ

Чехийн ТЕСЛА батерей БНЧУ-ын элчин сайдын яам болон Чехийн бизнес эрхлэгчдийг дэмжих төслийн /ПРОПЕА/ туслалцаатайгаар  өнгөрсөн жил монголын зах зээлд нэвтэрсэн бөгөөд монголын чадалтай компаниудын нэг ЗАГ группынхан дистрибьютороор нь ажиллан И-март болон Гүүд прайсын сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.
 

Чехийн TESLA BATTERIES a.s компаний төлөөлөл 2019 оны сүүлчээс эхлэн ЗАГ групптэй хэлэлцэж эхлээд 2020 оны 4 сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцсан байна. Гэрээнийхээ дагуу ТЕСЛА компани 2020 оны 6 сард эхнийхээ батерейны захиалгыг Монгол улс руу илгээж монголын зах зээл дээрх борлуулалтаа эхлүүлжээ.

Чехийн TESLA BATTERIES a.s. компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өргөн хэрэглээний цахилгаан барааны (зөөврийн цахилгаан хэрэгсэл ч багтана) зай, аккумeляторын загваруудыг хөгжүүлэх, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компани 1946 оноос хойш чанартай цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж ирсэн уламжлалт ТЕСЛА брэндийн нэрийг эзэмшиж байгаагаараа бахархдаг. TESLA BATTERIES a.s. Европын холбооны улсуудаас гадна дэлхийн олон улсуудад бүтээгдхүүнээ нийлүүлдэг. Тус компани 2020 онд монголын ЗАГ групптэй гэрээ зурж БНЧУ-ын элчин сайдын яам болон Чехийн бизнес эрхлэгчдийг дэмжих төслийн туслалцатайгаар  өөрийн экспортын зах зээлийг өргөжүүлсэн.

Энгийн литиуман, шүлтлэг ба цайр-нүүрстөрөгчийн батерей болон  удаан цэнэгээ барьдаг NiMH батерейнуудыг үйлдвэрлэдэг. Ихэнх төрлийг хэд хэдэн хувилбараар санал болгодог бөгөөд жишээ нь дахин цэнэглэдэг эсвэл удаан барьдаг тусгай зайнуудыг үйлдвэрлэдэг.  Мөн түүнчлэн TESLA зөөврийн цэнэглэгч (power bank) үйлдвэрлэж байгаа юм.

Тус компани нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, гарч болзошгүй осол аваарын сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хэрэгслийг сурталчлах, ашиглах, туслан гүйцэтгэгч компаниудаас байгаль орчинд ээлтэй дадал туршлагыг шаардах, хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, холбогдох үүргээ биелүүлэх үүргийг хүлээж ажилладаг.

Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд дистрибьютртай. Үүний нэг нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан монголын томоохон компаниудын нэг болох дээр дурьдсан ZAG групп юм. Заг групп сүүлийн 30 жил тасралтгүй барилга угсралт,  барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс гадна  уул уурхай, боловсрол, аялал жуулчлалын салбаруудад ч үйл ажиллагаа явуулдаг.

Тесла батерейс компанитай гэрээ хийснээс хойш хагас жилийн хугацаанд ЗАГ группынхан ТЕСЛА батерейг монголын зах зээлд маш амжилттай нийлүүлж чадаж байна.  Батерейг томоохон худалдааны төвүүд болох “И-март”, “Гүүд прайс”-ын бүх сүлжээ дэлгүүрүүдэд борлуулж байна. Тус группийнхэн Улаанбаатар хотод  тесла батерейн нэрийн барааны дэлгүүр нээхээр бэлтгэж, маркетингийн бодлогоо боловсруулан ажиллаж байна.

Хоёр компанийн цэцэглэн хөгжиж буй бизнесийн үйл ажиллагаа нь түнш компаниуд харилцан ашигтай нэгдэхийн жишээ болж байгаа юм.

Инж. Йосеф Костиха, Мoнгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын орлогч