монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн компаниуд Build Mongolia үзэсгэлэнд оролцлоо

2020 оны 10 сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэл, тээврийн дэд бүтцийн чиглэлээр Build Mongolia үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

БНЧУ-ын элчин сайдын яам чехийн 3 компаний оролцоог хангаж ажилласан бөгөөд үүнд: монголын зах зээл дээр усны аж ахуйн чиглэлээр олон жил үйл ажилллагаагаа явуулж буй хэдэн арван цэвэрлэх байгууламжуудын төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн Хаанзаа компани. Тэдгээрээс нь жишээлэн дурьдвал олон улсын нисэх онгоцны буудлын мөн Оюу толгойн уурхайн цэвэрлэх байгууламжуудыг барьсан. Хаанзаа компани нь анхны төслөөс нь эхлээд нийлүүлэх, суурилуулах, ашиглалт, засвар үйлчилгээг явуулах хүртэл цогцоор нь түлхүүр гардуулах хэлбэрээр шшйдлүүдийг санал болгодог. Хоёрдахь чехийн компани эрчим хүчний хэмнэлтийн буюу барилгын дулаалгын ноу-хау технолгийг санал болгодог Контехин групп байлаа. Түүнчлэн чехийн Вари, Гаред, Ворренс, Ни Ти Эс барилгын техник зэрэг компаниудыг танилцуулж чех-монголын эдийн засгийн танхимыг төлөөлөн дэд ерөнхийлөгч Д. Жаргалсайхан оролцлоо.

Český stánek na veletrhu Build Mongolia 2020

Český stánek na veletrhu Build Mongolia 2020

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр чех-монголын эдийн засгийн танхим, Улаанбаатарын хувийн Сити дээд сургуультай Харилцан ойлголцлын санамж бичиг зурах арга хэмжээнд БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский байлцлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Карлын Их сургууль, Монгол улсын Их сургууль хооронд, Брно хотын Менделийн Их сургууль, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль хооронд болон Чехийн техникийн их сургууль, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хооронд хэрэгжиж байгаа их сургууль хоорондын гэрээт хамтын ажиллагааг цаашид  өргөжүүлж байгаа билээ.

Podepisování Memorandum o porozumění mezi Česko-mongolskou komorou a soukromou ulánbátarskou univerzitou Citi

Podepisování Memorandum o porozumění mezi Česko-mongolskou komorou a soukromou ulánbátarskou univerzitou Citi

Чехийн Элчин сайд Блюмберг телевизэд ярилцлага өгч, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа талаар, түүнчлэн чехийн мэргэжилтнүүдийн  Монгол улсад хийсэн хэд хэдэн чухал бүтээн байгуулалтын талаар, тэр дундаа Улаанбаатарын 1-р эмнэлэг, Дарханы цементийн үйлдвэр зэргийг дурдав. Мөн түүнчлэн яг одоо чехийн бүтээн байгуулалтын Финеп компани хамгийн их хөрөнгө оруулалт хийж Их Хаадын Цуваа компанитай хамтран Эрдэнэт хотод 1650 айлын орон сууц барьж байгаа  талаар ярилаа. Тэрбээр үзэсгэлэн худалдаанд оролцож буй Чехийн компаниудыг танилцуулж, ялангуяа санал болгож буй бүтээгдэхүүн, технологийн найдвартай байдал, чанарыг онцлон тэмдэглэв. Эцэст нь  Чех-Монголын хамтарсан компанийг ухаалаг тоолуур үйлдвэрлэх чиглэлээр эрчим хүчний салбарт байгуулахаар бэлтгэж байгаа талаар дурдав.