монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн компаниуд Монголиа Майнинг 2021 үзэсгэлэнд оролцов

9 дүгээр сарын 22-24 өдрүүдэд Улаанбаатар хот дахь Буянт-Ухаа спорт цогцолборт 10 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд дотоод, гадаадын 130 компани оролцсон юм.
 

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны болон монголын түнш Нью Эко Энержи ХХК-ний дэмжлэгтэйгээр нүүрсний гүний уурхайн олборлолтын тоног төхөөрөмж нийлүүлэгч чехийн ИНКО инженийрэнг компани танилцуулгаа хийлээ. Европын уул уурхайн тэсэлгээний хамгийн том үйлдвэрлэгч Чех улсын Остин Детонатор компанийн бүтээгдэхүүнийг монгол түнш MERA компани өөрийн стенд дээр танилцуулав.

Үзэсгэлэнгийн нээлтэд Бүгд Найрамдах Чех Улсыг төлөөлж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский болон Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга ноён Вардан Хачатрян нар байлцав.

Монголиа Майнинг үзэсгэлэнг Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулдаг. Энэхүү үзэсгэлэн яармагт жил бүр уул уурхайн салбарын олон улсын болон эдгээр салбарт оролцоо бүхий аж ахуйн нэгжүүд оролцдог.