монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zastupitelský úřad v Ulánbátaru
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн компаниуд Coal Mongolia 2019 үзэсгэлэн дээр танилцуулгаа хийлээ



Чехийн дипломаци 2019 онд 300 эдийн засгийн төслийг дэмжсэний 9 нь уул уурхай, олборлолтын чиглэлийнх байсан бөгөөд түүний 7г нь Азийн улсуудад хэрэгжүүлж байгаа юм. Чехийн компаниуд ази тивд энэ салбар нилээд потенциалтай болохыг мэдэрч байгаа болохоор Монгол улс руу ч өөрийн анхаарлаа хандуулж байгаа билээ. Өнгөрсөн жилүүдэд ажиллаж байсан уламжлалт хамтын ажиллагаан /жишээлбэл 20-р зууны 60 аад оны үед чехословакийн геологчид Эрдэнэтийн зэсийн ордыг илрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан/ дээр үндэслэсэн хэд хэдэн бизнесийн боломжууд байдаг.
 

2019 оны 9 сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хэрэгжсэн эдийн засгийн дипломацийн төсөл ч уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт чиглэгдсэн юм. Чехийн элчин сайдын яам Чех Трэйд агентлагтай хамтран чехийн компаниудын Coal Mongolia 2019 үзэсгэлэнд оролцох хоёрдахь удаагийн оролцоог нь дэмжиж түүнчлэн монголын түншүүдэд өөрсдийнхөө мэргэжлийн танилцуулгыг хийх боломжоор ч элчин сайдын яамныхаа байранд семинар зохион байгуулж хангасан юм.

Ашигт малтмалын олборлолт нь монголын эдийн засгийн чухал салбар юм. Тус салбар нь улсын орлогын гол эх үүсвэр болдог бөгөөд дотоодын нийт бүтээгдхүүний 25%, нийт экспортын 80 хувийг эзэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын ¾ нь энэ салбарт зарцуулагддаг. Айл өрхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 %-ийг нүүрсний тусламжтайгаар үйлдвэрлэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ноён Д. Сумъяабазар нээлтийн үгэндээ засгийн газар уул уурхайн салбарын шинэчлэлийг идэвхжүүлэх, ил тод байдал, байгаль экологит ээлтэй байдлыг хангахад зориулагдсан хэд хэдэн чухал хууль эрхзүйн хэрэгслүүдийг боловсруулж дуусгаж байгаагаа хэлж байсан. Олборлолт болон ашигт малтмалын салбарт орж байгаа хөрөнгө оруулалтыг засгийн газар зөвхөн Монгол улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн суурь гэж ойлгохын хажуугаар түүнд онцгойлон анхаарч байгаа билээ. Засгийн газрын зүгээс зөвхөн олборлолтонд хөрөнгө оруулах биш харин ашигт малтмалыг боловсруулж өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх цаашлаад төмөр зам, автозам, усны аж ахуйн болон эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахаар зэхэж байна.

2011 оноос Улаанбатар хотод зохиогдож байгаа 9 дэх удаагийн энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдол болон бүс нутгийг хамруулах явдал байнга өсөж байгаа бөгөөд Монголын нүүрс асоциаци хятадын нүүрс тээвэр, худалдааны асоциацитай хамтран зохион байгуулж байгаа юм. Эхний өдрийн арга хэмжээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор явагдсан бөгөөд хятадын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлага, үнийн баримжаа, үйлдвэрлэлийн бодлого, бүс нутгийн түншлэлийн талаар авч хэлэлцсэн. БНХАУ-руу монголын ашигт малтмалын түүхий эдийн 90% нь экспортоор гардаг. Чехийн компаниуд  ирээдүйд монголын зах зээл дээр амжилттай байвал хятадын зах зээл дээр ч үнэ цэнэтэй рефенцтэй байх боломжтой.

Хурал дээр засгийн газрын төлөөллүүд, нүүрсний олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын компаниудын төлөөлөл, худалдааны, тээвэр логистикийн, мэргэжлийн холбоодын, хөрөнгө оруулагчдын, банк санхүүгийн байгууллагын, зөвлөх үйлчилгээний, програм хангамжийн, зураг төсөл боловсруулалтын болон судлаачдын төлөөллүүд илтгэл тавьж байлаа.

Хоёр өдрийн турш тавьсан илтгэл, ярилцлагаас харахад чехийн экспортерүүдэд Монгол улсад ил уурхайн олборлолтын үр ашгийг нэмэгдүүлэх, хэвтээ тээвэрлэлтийг босоо тээвэрлэлтийн аргаар солих, орчин үеийн автоматжсан технологи ашиглан олборлосон ашигт малтмалын чанарыг тодорхойлох, хоёрдогч түүхий эдийг ашиглах, утааг бууруулах гэх мэт чиглэлүүдээр туслах боломж байгаа юм. Зарим бүтээгдхүүнүүд эцсийн хэрэглэгчиддээ 4-5 түгээлт, нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин очиж байгаа нөхцөлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай тээвэрлэлт бий болгох нь орон нутгийн зах зээл дээр маш бага юм.

Тус хурлын өмнө элчин сайдын яаман дээр монголын талаас орон нутгийн болон олон улсын 30 орчим компаниудын төлөөлөл оролцсон семинар зохион байгуулагдсан. Тус семинар дээр танилцуулгаа хийсэн чехийн компаниудын зүгээс семинар нь Оюу толгой, Эрдэнэс Оюу толгой, Аспера майнинг, Майнекс монголиа гэх мэтийн боломжит түншүүдтэйгээ танилцах, харилцах, дараагаар нь үзэсгэлэнгийн үеэр тэдэнтэй илүү тодорхой асуултууд дээр ярилцаж, хамтын ажиллагааны саналуудыг тохирох  боломж олгосонд сайшаалтай хандаж  байлаа.

Семинар болон үзэсгэлэнд Чехийн олборлолтын нэгдлийн гишүүн компаниуд болох  РПС Острава – коксын үйлдвэр, ашигт малтмал баяжуулах үйлдвэр, эрчим хүчний, биомасс боловсруулах үйлдвэрийн салбаруудын инженерчлэлийг нийлүүлдэг, Инко инженийрэнг- гүний уурхайн олборлолтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч, Энэлекс-уул уурхай болон эрчим хүчний салбарын тусгай цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, Бохемиа контролс- нүүрс боловсруулах системийн автоматжуулалт санал болгогч болон зарим төслүүдийн санхүүжилтийг хийдэг чехийн экспорт банк зэрэг байгууллагууд оролцлоо.

Чехийн технологийг экспортлоход чехийн засгийн газрын агентлаг болох Чех трэйд ихээхэн дэмжиж Монгол улсад зохиогддог үзэсгэлэнгүүдэд Европын холбооны НОВУМ фондын тусламжтайгаар чехийн станд захиалж чехийн оролцоог бүрдүүлж өгдөг бөгөөд энэ жил үзэсгэлэн гаргагчийн нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.

 

Боловсруулсан: Ива Шустакова, Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайдыня яамны эдийн засгийн дипломат

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Galleries


Coal Mongolia 2019