монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zastupitelský úřad v Ulánbátaru
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн компаниуд сенатын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр ү/ажиллагаагаа МУ-д танилцуулав

2019 оны 9 сарын 29 –нөөс 10 сарын 2-ны өдрүүдэд чехийн бизнесийн төлөөллүүд Улаанбаатар хотод айлчилж өөрсдийн монгол түншүүдтэй хамтын ажиллагаа, бизнесийн боломжууд, хамтарсан төслүүдийн талаар уулзаж ярилцлаа. Тухайн төлөөлөгчдийг БНЧУ-ын Парламентын Сенатын дарга тэргүүлэн БНЧУ-ын Гадаад хэргийн яамны эдийн засгийн дипломацийн асуудал хариуцсан дэд сайдын орлогч Марек Свобода, чехийн Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минарж нар бусад төлөөлөгчдийн хамтаар айлчлан ирсэн юм. Бизнесийн төлөөлөгчдийн хөтөлбөрийг БНЧУ-ын Элчин сайдын яам, чехийн эдийн засгийн танхимтай хамтран бэлтгэж БНЧУ-ын ГХЯ-ны эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.
 

Бизнесийн айлчлалд нилээд олон салбарын төлөөллүүд багтсан байлаа. Үүнд нисэх буудлын системийн үйлдвэрлэгч Транскон Электроникс системс, цэвэрлэх байгууламжийн чиглэлийн Хаанзаа, үйлдвэрлэлийн болон гүний уурхайн тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагааг явуулагч Аустин Детонайтор, хот байгуулалтын архитектурын Ателиер Цунами, петрохими, эрчим хүчний үйлдвэрлэлийн ган танкууд болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэгч Беаст машинес ба Стракчрс компани, барилгыг түлхүүр гардуулах хэмжээнд мөн түүнчлэн олборлолтын тоног төхөөрөмж нийлүүлэгч Алфакон, судалгаа, хөгжил, мэргэжилтэн болон оюутан солилцох хамтын ажиллагааны чиглэлийн биотехнологи, биоанагаахын европын шилдэг шинжлэх ухааны төв Биоцев зэрэг байгууллагууд багтсан байна. Мөн түүнчлэн зээлийн эрсдлийн түвшин өндөртэй орнууд руу экспортолж буй томоохон хөрөнгө оруулалтын иж бүрдлийн, зам барилгын банкны зээлийн даатгал хийдэг ЭГАП байгууллагын төлөөлөл бас ирсэн байна. Хуулийн компани болох Кржиж ба түншүүд, Улаанбаатар болон Велке Бистржицэ хотуудын хооронд долоо хоногийн интервалтайгаар тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулдаг ЭГТ Экспресс ЦЗ, хүнсний салбарт түнш хайж буй Гастрономика Бохемика компани мөн оролцсон. Монголын мэргэжилтэй ажиллах хүчний талаар онцгой сонирхол бас байгаагийн жишээ бол Оспро МБ түүний түнш Продакши аутомотив компаниуд Улаанбаатар хотод ажиллах хүч авах зөвөлгөө өгөх төвийг байгуулах тал дээр ажиллалаа.  

Элчин сайдын яам бизнесийн төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрийг гаргахдаа Монгол улсад чехийн бүтээгдхүүнүүд ихээхэн танигдсан уламжлал дээрээ тулгуурласан болно. Өнгөрсөн үед чехийн Шкода, Татра, Ява мотоцикл, Кароса автобусыг импортоор оруулж ирж ашигладаг байсан нь монгол хүмүүсийн сэтгэлд их нийцдэг дуртай бүтээгдхүүнүүд байлаа. Чехийн компаниуд барилга, эрчим хүч, иргэний нисэхийн, тоног төхөөрөмжийн, хөдөө аж ахуйн болон усны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой бөгөөд зөвхөн өөрсдийн бүтээгдхүүнийг нийлүүлээд зогсохгүй технологи, ноу-хаугаа нэвтрүүлэх, сургаж боловсрол олгох чиглэлээр ч хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа билээ.

Чехийн компаниудын төлөөллийг тэдний айлчлалын үеэр нийслэлийн засаг даргын орлогч О. Мөнгөншагай өөрийн хамтран ажиллагсдын хамтаар хүлээн авч уулзан хот байгуулалтын, дэд бүтцийн, хот төлөлвлөлтийн болон нийтийн тээврийн төслүүдийнхээ талаар танилцуулга хийв. Нийслэлийн тамгын газрын зүгээс “ногоон” амьдралын орчин бүрдүүлэх зорилгоор тээвэр, олон давхар болон энгийн гүүрнүүд барих, нэгдсэн автобусны зогсоолууд, логистикийн төвүүд байгуулах, усан хангамжийн хоолойнуудыг шинэчлэх, нийтийн тээвэрт байгалийн хий, цэвэр шатахуун ашиглах, ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлэх, хэмнэлттэй авто зогсоолын систем бий болгох, олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээг /жишээлбэл Шкода автомашиныг ашиглан/нэвтрүүлэх зэрэгт хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа талаараа дурьдлаа.    

Монголын эдийн засаг худалдааны хөгжлийн талаарх дараагийн үр ашигтай мэдээллүүдийг бизнес семинарын үеэр Монгол улсын ГХЯ-ны эдийн засгийн дипломацийн газрын дарга В. Энхболдын танилцуулгаас чехийн хөрөнгө оруулагчид авсан билээ. Монголын эдийн засгийн хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ДНБ  өсөж  12 миллиард гаруй америк долларт хүрч өөрийн хүчин чадлаа 10 дахин давж гарч чадсан юм. Өнөөгийн өсөлтийн урьдчилсан төлөв 6-8 % хүрэх төлөвтэй байна. Энэхүү үсрэнгүй өсөлтийн гол фактор нь юуны өмнө өнгөрсөн 10 жил дэх монгол улсын барааны эрэлт хэрэгцээ нь ихсэж тэдний ихээхэн  хөрөнгө оруулалт Монгол улсруу чиглэж буй хөрш Хятад орны эдийн засгийн томоохон өсөлттэй мөн түүнчлэн ОХУ-ны улстай худалдааны хамтын ажиллагаа хүчирхэгжиж байгаатай холбоотой юм

Монголын эдийн засгийн газар нутаг дээрх болон барааны төрлийн бүтэц дутагдалтай байгаа нь хойш нь тавьж болохгүй өөрчлөлт хийхийг шаардаж байгаа юм. Ийм учраас монголын засгийн газраас шинэ дэд бүтцийн төслүүд, экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүний үйлдвэрлэл, боловсрол, мэргэшилд хөрөнгө оруулалт хийх тал дээр ихээхэн анхаарлаа хандуулж байна. Дээр дурьдсан Хятад, ОХУ-аас гадна худалдааг төрөлжүүлэх зорилгоор Япон, Солонгос, Беларус, Казахстан түүнчлэн GSP+ системийн ачаар Европын холбоотой ч эдийн засгийн харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байна. БНЧУ-тай  хийж буй эдийн зсгийн хамтын ажиллагааны хувьд ирэх жилийн 4 сард хамтдаа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж өмнөх үед хийгдэж байсан уламжлалт хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтынхаа талаар дурсах болно. Үүнд: Дулааны цахилгаан станцуудад, эмнэлэг, Дарханд цементийн үйлдвэр барихад оруулсан хөрөнгө оруулалт гэх мэт.

Тэрээр өнөөгийн худалдааны эргэлтийг чехийн компаниудыг хүнс, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, нэхмэл сүлжмэл /ноолуур/-ийн салбарт түлхүү оролцуулснаар нэмэгдүүлэх боломжтой хэмээн харж байгаагаа хэллээ. Дараагийн илтгэгч Европын холбооноос монголд суугаа төлөөлөгчийн газрын монголын хөгжлийн төслийн багийн дарга ноён Pierre - Yves Lucas  монгол улсад хөгжлийн тусламжийн хүрээнд ажилчдыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт олгох, мах боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн жишээнээс дурьдав.  Түүний хэлснээр Монгол улс хэд хэдэн салбарын хувьд сайжирч байгаа бөгөөд ЕХ-той GSP+ системийг ашиглахаа илүү нэмэгдүүлж сайжруулах хэрэгтэй байгааг зөвлөлөө. Эцэст нь цэвэрлэх байгууламж, ойжуулалт, хотын тээврийн чиглэлээр БНЧУ-тай хамтран санхүүжүүлж буй зарим хөгжлийн төслүүдийн талаар дурьдсан. Мөн монголын хөгжлийн банк болон Үндэсний хөгжлийн газруудаас тавьсан илтгэлүүд сонирхолтой байлаа. Зээлийн боломж, хүүгийн хэмжээг тайлбарласнаас гадна хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар ч мэдээлэл хийсэн юм . Жишээлбэл: Инвест Монгол нэг цэгийн үйлчилгээний төвийн талаар (One Stop Service Center pro investory).

Айлчлалын хөтөлбөрийн туршид чех компаний төлөөлөгчид монголын түншүүдтэйгээ хоёр талын уулзалтууд хийж БНЧУ-ын элчин сайдын яам МҮХАҮТ-тай хамтран хийсэн бизнес форумын үеэр шинэ худалдааны харилцаа үүсгэсэн билээ. БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөөллүүд мөн өөр 3 компаний төлөөлөл бизнес форумын үеэр барилга, уул уурхай, ажил олгох, архитектурын чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. БНЧУ-ын ГХЯ-ны дэд сайдын орлогч Марек Свобода чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг Монгол улсад дэмжих ГХЯ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих загвар төслийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, элчин сайд Ийржи Бродский төсөл хэрэгжүүлэгчтэй холбогдох гэрээнд гарын үсэг зурсан юм.    

Сенатын даргаар ахлуулсан энэхүү бизнесийн айлчлал Монгол улсын хэвлэл мэдээлэлд ч онцгой дуу хоолойг хүргэж байлаа. Улсын их хурлын сонгууль ойртож байгаа ч удаан ярилцаж байгаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг үеэ олсон айлчлал байлаа.

Чехийн компаниуд төслүүд, хөрөнгө оруулалт, худалдааны орчны талаар мэдээллүүдийг олж авсан. Чехийн компаниудад бүхий л бизнесийн орчинтой холбоотой монгол улсын төрийн, яамны, Их хурлын байгууллагууд нээлттэй байж эхлүүлсэн худалдааны төслүүдийг хөдөлгөхөд ихээхэн дөхөм боллоо. Цаашдаа хамтын ажиллагаа эхлүүлэхэд итгэл төрүүлж буй салбарт иргэний нисэх, логистик, барилгын материал нийлүүлэх, биоанагаахын судалгаа зэрэг чиглэлүүд орж байна. Чехийн ажлын зах зээлд ч ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна. Чехийн бүтээгдхүүнийг сонирхож буй монголын хэрэглэгчдийн сонирхолд өнөөгийн гадаад худалдааны эргэлт хангалтгүй байгаа нь харагдаж байна. Мэдээжийн хэрэг БНЧУ-ын хүчирхэг эдийн засагтай Хятад, АНУ, Канад, Япон, Солонгос гэх мэтийн улсуудтай эн зэрэгцэж чадахгүй ч монголын энэхүү эрсдэлтэй зах зээлд чехийн даатгалын ЭГАП болон Экспорт банкны хэрэгцээ байгаа бөгөөд тэдгээрийн төлөөллүүд тус айлчлалд багтан ирж зээл олгох, даатгал хийх боломжтой байгаагаа өөдөгөө харж байгаа юм. Эдгээр санхүүгийн болон төрийн байгууллагын Монгол улсад зээл олгох сонирхол нь чехийн экспортерүүдэд боломж олгож монголын зах зээлд байх ёстой чехийн бүтээгдхүүн, технологийг хамтын хүчээр эргүүлэн авчрахад хувь нэмэр оруулах нь дамжиггүй .

 Боловсруулсан: Ива Шустакова БНЧУ-ын Монгол улсад суугаа ЭСЯ-ны эдийн засгийн дипломат

 

 

Galleries


České firmy se za podpory senátní delegace představily v Mongolsku