монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Coal Mongolia 2019 дэх Чехийн оролцоо

Date: 05.09.2019 - 06.09.2019, Venue: Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот

Энэ жил Улаанбаатар хотноо 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцох чех компаниудыг танлицуулж байна.

БЕЛТ & СЕРВИС ХХК 

БЕЛТ & СЕРВИС ХХК нь чанартай удаан эдэлгээ бүхий төрөл бүрийн даавуун болон ган утсан туузан дамжлагуудыг нийлүүлж бүх сервис үйлчилгээг үзүүлдэг.  ОХУ болон Казахстанд энэ чиглэлээр нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагатай компани юм. Үүнээс гадна уул уурхайн технологийн иж бүрэн тоног төхөөрөмж,  цахилгаан соронзон тусгаарлагчууд, хөмрөгч мөн түүнчлэн өргөн сонголт бүхий үйлдвэрлэлийн чанартай гэрэлтүүлгийг ч  санал болгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.beltservice.cz/en/home/

ИНКО ИНЖЕНИЙРЕНГ

Тус компани нь ил болон далд уурхайн олборлолтын босоо, налуу болон хэвтээ тээвэрлэлтийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг.  Төрөл бүрийн бүтэц, 2 х 5500 кВ хүртэлх хүчин чадал бүхий үрэлтийн дисктэй/ frictional disc/ болон барабантай /drum hoists/ тоног төхөөрөмжүүд, тэргэнцрүүд, ороомгийн дамарнууд, уурхайн дохиоллын систем, харилцаа холбооны систем, бүрэн автомат ачиж буулгах тэргэнцэр, хөдөлгүүртэй уурхайн салхивчууд гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд зураг төсөл боловсруулахаас эхлээд үйлдвэрлэх, суурилуулах, сургалт явуулах, сервис үйлчилгээ үзүүлэх бүрэн цогц үйлчилгээг үзүүлдэг арвин туршлагатай компани юм.

Хөдөлгүүрийн, удирдлагын, тормосны хэсэгчилсэн системүүд болон бусад:
      ●    нэг чиглэлтэй синхрон бус хөдөлгүүрүүд
      ●    хагас дамжуулагч хөрвүүлэгчийн систем ВАРИАНТ
      ●    EMADYN микропроцессорын тохируулагчтай MODULEX тохируулгын систем

      ●    микропроцессорын систем бүхий удирдлагын хуваарилагч төхөөрөмж

      ●    туслах хөдөлгүүрийн хуваарилагч төхөөрөмж
      ●    VN хуваарилагч төхөөрөмж
      ●    дискэн тормозны нэгжүүд HPB170 ба HPB200
      ●    HR5K, HR7K, HR9K цуврал аваарын тормозны горим бүхий тогтмол тормозлох тохиргоотой цахилгаан гидравлик  тормозны системүүд

      ●    аваарын тормозны горим бүхий 2 автомат тохиргоотой цуврал HR13K, HR15K цахилгаан гидравлик тормозны систем
      ●    цахилгаан гидравлик тормозны систем Frenomatic HR11K, HR17K Reprimatic аваарын горим нь тогтмол  (туйл болон ачааллын хэмжээнээс хамааралгүй)
      ●    Sistonic PR6K цахилгаан пнеуматик тормозны систем
      ●    тосолгооны Tribonic III цахилгаан гидравлик системийн цуврал

      ●    нэгдсэн төв системтэй удирдлагын  пулт

      ●    агааржуулсан  болон дуу намжаагчаар тоноглосон машинчийн кабин

Уурхайн дохиоллын систем

      ●    нөөцийн шилэн кабелиар холбосон сүлжээ
      ●    Микропроцессорон удирдлага
      ●    тэсэрч дэлбэрэхгүйгээр хийгдсэн


тээвэрлэлтийн савнаас харилцах систем
      ●    хэл ярианы болон дохион харилцаа
      ●    тээвэрлэлтийн савнаас  олборлолтын тоног төхөөрөмжөө удирдах боломж
      ●    тэсэрч дэлбэрэхгүйгээр хийгдсэн


Сараалжууд /хашлагатай зориулалтын тавцан/
      ●    нэг давхраас дөрвөн давхар хүртэл байж болно.
      ●    уурхайн машины тусламжтайгаар хүн болон материал тээвэрлэхэд зориулагдсан
      ●    ашигтай ачаалал 2500 kг - 16000 kг (том хэмжээний сараалж 23000 kг)


Олборлосон шороогоо хийх тэргэнцэр сав
      ●    хатуу чанарын гангаар хийгдсэн нэг болон хоёр корпустай
      ●    үйлчлүүлэгчдийн хүсэлтээр савны төрөл бүрийн хавхагнууд,
      ●    ашигтай ачаалах чадвар 1500 кг - 50000 кг


□ Тэргэнцрийг дүүргэх болон суллах бүрэн  автомат станцууд

□ Олборлолтын машиныг түлхэх тоног төхөөрөмж
□ Олборлолтын машинуудад зориулсан төмөр зам, хөмрүүлэх станцын хамт

□ Хөдөлгөөнгүй болон уян хатан  дугуйнууд
□ Төрөл бүрийн олснууд

□ Олс татаж тэнцвэржүүлэгч
□ Олсны таталтын хүчийг хэмжих систем
□ Олборлолтын тоног төхөөрөмжийн олсыг солиход туслах материалууд
□ Нөөцийн болон бусад савнууд таглааны хамт
□ Гинжнүүд, алхам алхмаар түлхэх төхөөрөмж
□ Туузан болон нэмэлт дамжуулагчид
□ Уурхайн салхивч хөдөлгүүр болон дамтамжийн тохируулагчийн хамтаар

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.incoengineering.cz/

ЭНЭЛЕКС

1991 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн цэвэр чехийн хөрөнгө оруулалттай компани юм. Үйл ажиллагаагаа нь  гол төлөв уул уурхайн болон эрчим хүчний салбарын тусгай цахилгаан тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэлд чиглэгдсэн.

Үйлдвэрлэлийнх нь программын бас нэг бүтээгдхүүнд цахилгаан станц, дулааны станц, уурын зуух, үйлдвэрийн шатаах цех зэргийн нүүрсний үнсжилтийг хэмжигч болон хүчилтөрөгчийн  анализатор орно. Мөн түүнчлэн хүнд хэцүү ажлын байранд зориулсан камерын систем үйлдвэрлэж суурилуулахаас гадна цацрагаас хамгаалах үйлчилгээг ч явуулдаг.    

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.enelex.cz/en/firma.htm

РПС ОСТРАВА ХК

РПС Острава ХК нь 1997 оноос эхлэн чехийн болон гадаадын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа инженерчлэлийн компани юм. Тус компани нь инженерчлэлийн үйл ажиллагаа, төсөл боловсруулалт, барилга байгууламж, технологийн цогц хангамж, эрчим хүчний салбарт ган бүтэц нийлүүлэх, биомаса боловсруулах, ашигт малтмал цэвэршүүлэх үйлдвэр болон коксын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.  

Хийж буй ажлынх нь чанар хамгийн төвөгтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг ч аливаа асуудалгүй хэрэгжүүлэх боломжоор хангадаг. Компаний бодлогын нэг хэсэг бол үйлчлүүлэгчиддээ тэдний аливаа асуудлыг шийдэхэд цогц, чанартай үйлчилгээ үзүүлэх явдал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.rpsostrava.cz/en

ЧЕХИЙН ОЛБОРЛОЛТЫН ТЕХНИК НЭГДЭЛ

Чехийн олборлолтын техник нэгдэл нь чехийн удаан жилийн уул уурхайн олборлолтын  уламжлалтай уялдуулан үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудыг эгнээндээ багтаасан байгууллага бөгөөд гол зорилго нь одоогийн байдлаар арай тэдний хувьд нээгдэж амжаагүй  байгаа зүүн европын зах заалд нэвтэрч   түүнчлэн ОХУ, Украйн гэх мэт томоохон ашигт малтмалын олборлолт хийдэг улсуудын компаниудтай худалдааны харилцаа үүсгэн хамтарч ажиллах явдал юм. Гишүүн компаниуд нь уул уурхайн чиглэлээр зураг төсөл боловсруулахаас эхлээд, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, нийлүүлэх, суурилуулах, сургалт явуулах гэх мэтээр иж бүрэн үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, арвин туршлагатай билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.cdte.cz/en/about/

ЧЕХ ТРЕЙД АГЕНТЛАГ

CzechTrade бол Чех улсын засгийн газрын худалдааг сурталчлах агентлаг юм. Үүний гол зорилго бол олон улсын худалдаа, Чех, гадаадын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Та дэлхийн хаана ч бай энэ агентлаг нь Чех улсад суурилсан мэргэшсэн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг хайж олоход таны албан ёсны холбоо барих түнш юм.  Дэлхий даяар 50 гаруй оффисууд нь үйл ажиллагаа явуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.czechtradeoffices.com/