монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламж барьж Монголын талд хүлээлгэн өглөө

2010 оны 11 сарын 25-ны өдөр Элчин сайд В. Йилек Дархан-Уул аймагт чехийн гадаад хамтын ажиллагааны томоохон төслийн хүрээнд баригдсан бохир ус цэвэрлэх байгууламжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов.

2010 оны 11 сарын 25-ны өдрийн энэхүү ёслолын арга хэмжээнд Улаанбаатарт суугаа БНЧУ-ын  Элчин сайд ноён В. Йилек, худалдаа эдийн засгийн зөвлөх хатагтай П. Жакова болон хотын захиргааны төлөөллүүд, чехийн хэрэгжүүлэгч Евросаунд компаний төлөөлөгчид, цэвэрлэх байгууламж баригдсан Нэхий үйлдвэрийн удирдлагууд мөн монголын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон байна.

“Дарханы нэхийний үйлдвэрт бохир ус цэвэршүүлэх төхөөрөмж барих“ нэртэй төсөл нь 2006-2010 оны хооронд 27,44 сая кроны санхүүжилттэйгээр хэрэгжсэн. Тус цэвэрлэх байгууламж нь Монголд анхны европын стандарт нормын дагуу хүрээлэн буй орчинд ээлтэй байх шаардлагад нийцүүлэн баригдсан юм. Энэ төсөл нь Чех улс Монгол улс хоёрын хоорондын нөхөрсөг уламжлалт харилцааны тод илрэл болж байна.  

zrs zrs

Хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа Төслийн тухай мэдээллийн самбар

zrs zrs

Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж Коагуляцийн реактор