монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

“Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах” төслийн талаар Прагийн амьтны хүрээлэнгийн захиралтай хийсэн хэлэлцүүлэг

Монгол улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран 2020 оны 12 сарын 16- ны өдөр Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэктэй цахим хэлэлцүүлэг хийв.
 

Хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Дагвасамбуугийн Шижирболд болон Хустайн Нуруу Байгалийн цогцолборт газрын захирал Ц. Дашпүрэв нар оролцсон бөгөөд тус хэлэлцүүлгээр Прага хотын амьтны хүрээлэнгийн 2011 оноос хойш Чехийн арми, Монгол улсын Байгаль орчны яамтай хамтран хэрэгжүүлж буй "Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах" төслийн талаар түлхүү ярилцсан юм.

Бобек захирал Прагийн амьтны хүрээлэнд Пржевальский адууг хэрхэн үржүүлсэн талаар түүхийг санан дурсав. 50-иад оны үед тухайн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Цирил Пүркиниэ Монголд айлчлан ирж байсан ба 1959 оноос эхлэн Прагийн амьтны хүрээлэн нь дэлхийн Пржевальский адуун үржлийн номыг эхлүүлсэн юм. 2011 оноос эхлээд хэдийнээ Тахийн есөн удаагийн тээвэрлэлтээр нийт 30 адууг сэргээн нутагшуулж, Прагийн амьтны хүрээлэн Чехийн Армийн хамтын ажиллагааны хүчээр Хустайн Нуруу Байгалийн цогцолбор газраас Говийн их Дархан Цаазат газрын “Б” хэсэг рүү 4 адууг тээвэрлэн оруулж нутаглуулсан билээ. Бобек захирал мөн Говийн дархан цаазат газарт үзүүлсэн материаллаг дэмжлэгийн талаар дурдсан юм. Үүнд: шинэ автомашин, байгаль хамгаалагчдад зориулсан мотоцикл, харуулын пост, хадлангийн газар, шинээр худаг гаргах, Булган дахь эмнэлгийг сэргээн засварлах гэх мэт. Цаашид Прагийн амьтны хүрээлэн болон Монгол Улсын Байгаль орчны яамны хоорондох хамтын ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй ярилаа.

Элчин сайд Бродский эдгээр төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлээд Чех, Монголын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны гол төслүүд болох усны менежмент, хүрээлэн буй орчны ачааллыг арилгах, агаарын чанар, хог хаягдлын менежмент, геологи, ойн аж ахуй, ихтиологи зэрэг төслүүдийг танилцуулав. Тэрбээр Европын Холбооны санхүүжилтээр Чех улс хоёр талын хөгжлийн хамтын ажиллагаа, ялангуяа ой, усны менежментийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг хүсч буй төслүүдийн талаар дурдав.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн зохион байгуулдаг „Green Talk“ цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яамны, их дээд сургуулийн, Олон Улсын Тахь Группийн төлөөллүүд, Говийн их Дархан Цаазат газрын “Б” хэсгийн захирал О. Ганбаатар, Прагийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд болон олон нийт оролцов.

Leták

Leták