монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: @MENDELU
Article notification Print Decrease font size Increase font size

Монголын ойг хамгаалахаар тэсгим хүйтнийг сөрсөн нь

Өвлийн Монгол, гол төлөв чөмөг царцаам хүйтэн жавартай байдаг. Ялангуяа шөнийн цагаар температур ихэвчлэн -20 хэмээс доош буудаг бөгөөд өдрийн цагаар ч  хамгийн багадаа тэг рүү ойртох нь харьцангуй ховор байдаг. Хэдийгээр хахир өвөл болдог ч  хуурай уур амьсгалтайгаас цас багатай, тал хээрийн хуйларсан тоос шороо, ахуйн галлагааны утаа амьсгал давчдуулах нь элбэг. Сүүлийн жилүүдэд орон нутгийн хотуудын агаарын чанарын байдал эрс сайжирсан ч Улаанбаатар хот өвлийн улиралд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг хэвээр байсаар байна.
 

Менделийн их сургуулийн ойн мэргэжлийн баг хоёр жил завсарласны дараа энэ оны арваннэгэн сард Монгол улс руу СТРИЙМ төслийн бэлтгэл ажилтай холбоотойгоор ирлээ.

Менделийн их сургуулийн ойн мэргэжлийн баг хоёр жил завсарласны дараа энэ оны арваннэгэн сард Монгол улс руу СТРИЙМ төслийн бэлтгэл ажилтай холбоотойгоор ирлээ.

Аялал Улаанбаатарт хийсэн албан ёсны уулзалтуудаар эхэлсэн.  Ой модны факультетийн багийнхан богино хугацаанд дасан зохицсоныхоо дараа МЕНДЕЛ-ийн их сургуулийн толгойлж байгаа олон улсын их сургуулиудын консорциумын монгол дахь гишүүдтэй Монгол Улсын Их Сургууль (МУИС) дээр уулзалцгаасан. Тус уулзалтанд МУИС болон Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) төлөөлөл оролцов. “Уулзалтын зорилго нь СТРИЙМ төслийн хүрээнд хэрэгжүүлэх Монголын түншүүдийн үйл ажиллагааг тодорхой болгох явдал байв. Үүнтэй ижил төстэй байдлаар бусад уулзалтууд МЕНДЕЛ-ийн их сургуультай төслийн ойн хэсэг дээр голлон хамтарч ажиллаж буй Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төв байранд болсон" хэмээн төслийн ерөнхий удирдагч Антонин Кузбах хэлэв. МЕНДЕЛ-ийн их сургуулийнхны Монгол дахь үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, сурталчилж ирсэн Элчин сайд Йиржи Бродскийд талархал илэрхийлэн БНЧУ-ын Элчин сайдын яаманд зочилсноор уулзалт өндөрлөв.

Ойн багийнхан Улаанбаатар хотоос хойшоо Хэнтийн нурууны баруун хэсэг рүү замдаа гарсан юм.  Эхлээд 2015-2018 онд Чехийн ойн төслийн хүрээнд үүсгэн байгуулсан Домогт Шарын гол хоршооны мод үржүүлгийн талбай руу зочилж очив.

Айлчлалын хүрээнд 2019 онд МЕНДЕЛ-ийн их сургуулийнхны  Монголын их, дээд сургуулиудтай хамтран тус хоршооны газар дээр байгуулсан туршилтын /судалгааны/ талбайгаа шалгасан.

2019 онд Менделийн Их сургууль монголын их сургуулиудтай хамтран Домогт Шарын гол хоршооны газар дээр байгуулсан туршилтын талбайг шалгаж байгаа нь

2019 онд Менделийн Их сургууль монголын их сургуулиудтай хамтран Домогт Шарын гол хоршооны газар дээр байгуулсан туршилтын талбайг шалгаж байгаа нь

Дараа нь Монголын хоёр дахь том хот болох Дарханд Агроэкологи, бизнесийн сургууль дээр лекц уншиж, сургуулийн төлөөлөлтэй уулзлаа. Мөн нэг өдөр оюутнууд болон эрдэмтэн судлаачидтай хамт хөдөө гарч ажилласан. Монголчууд ойн доройтлын асуудлыг хэрхэн шийдэх дадлагын үеэр итгэмээргүй -25 хэмийн хүйтэнд улаа бутарсан нүүрэндээ инээмсэглэл тодруулан манай багийнхантай хамтран ажиллаж байлаа" хэмээн МЕНДЕЛ-ийн их сургуулийн Хөдөө аж ахуйн факультетийн ажилтан Вацлав Пецина дурьдаж байлаа.

Аяллын дараагийн үе шат нь Ерөө, Бугант (Зураг 3), Түнхэл зэрэг газруудад ойн менежментийг хөгжүүлэх ойн талбайг сонгоход чиглэв. Монгол улс өргөн уудам газар нутагтай,  дээр нь авто замын сүлжээний чанар маш муугаас үүдэн өдөр бүр хэд хэдэн цагийн хэцүүхэн замыг туулсаар очих газраа хүрч байлаа. СТРИЙМ төсөлд зориулсан талбайг сонгохын зэрэгцээ манай эрдэмтдийн Монголд хийсэн урт хугацааны хэмжилтийн мэдээллийг татаж авсан. Үлдсэн өдрүүдэд судлаачид энэ онд Монгол Улсад хийх ажлаа дуусгахаар Хэнтийн нурууны зүүн хэсгийг зорих ажил үлдээд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах хүний мэдээлэл: Инженер Антонин Кузбах, доктор профессор, МЕНДЕЛ-ийн их сургуулийн Ой модны факультетийн ой, ургамал судлал, дендрологи, геобиоценологийн тэнхим, Имэйл: antonin.kusbach@mendelu.cz

Инженер. Вацлав Пецина, МЕНДЕЛ-ийн их сургуулийн Хөдөө аж ахуйн факультетийн агрохими, хөрс судлал, микробиологи, ургамлын шим тэжээл судлалын тэнхим, Имэйл: vaclav.pecina@mendelu.cz 

СТРИЙМ төсөл