монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Zoo Praha
Article notification Print Decrease font size Increase font size

Зэрлэг адуу эргэн ирлээ 2019

2019 оны 6-р сарын 19-ний Лхагва гараг Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Бүгд Найрамдах Чех улсын Цэргийн агаарын хөлгөөр Пржевальский адууны гурван гүүтэй амжилттай газардлаа.
 

Уг ес дэх тээвэрлэлтийн хэрэгжилтэд Прагийн амьтны хүрээлэнд зочилж буй нийт зочид бүрийн санхүүгийн хувь нэмэр багтсан билээ. Нэн ховордож байгаа амьтны төрлийг хамгаалах салбар дахь чех болон монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсч байна. Монгол Улс руу европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийн тээвэрлэлттэй нийт 34 тахийг сэргээн нутагшуулаад байна.

Прагийн амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоциклыг хүлээлгэн өгөх юм. Энэ жилийн тээвэрлэлтээс өмнө “Монголоос илгээх ил захидал” хэмээх санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан нь чехийн иргэдийн анхаарлыг ихээхэн татсан билээ. Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээх бөгөөд орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох Мазаалай, бөхөн болон хавгай зэргийг хамгаалах санд орох юм.

Galleries


9. transport koní Převalského