монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Hana Brodská
Article notification Print Decrease font size Increase font size

Плзений Праздрой брендийн шар айраг монголын зах зээлд

7-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дахь Нум Сум бааранд чехийн Элчин сайдын оролцоотойгоор тус шар айргийг задгайгаар худалдаалагдах монголын нийт ресторан болон баарныханд зориулсан Плзений Праздрой шар айрагны танилцуулга болж өнгөрлөө.
 

Алтан Тариа байгууллага нь Плзений Праздрой шар айрагны Монгол дахь дистрибьютор болсон бөгөөд 6-р сараас эхлэн шилтэй болон гоожуурын шар айргийг Монголын зах зээлд борлуулж эхэлсэн юм. Улаанбаатар хот дахь анхны хоёр борлуулагч газраар Маршал Таун дахь Нум Сум баар болон хотын төвд байрлах Гранд Хаан Айриш Паб байлаа. Удахгүй Галакси Таур дахь Сиело Лаунж гэх мэт бусад газруудаар ч мөн худалдаалагдах юм.

Тийм ч учраас элчин сайд уг 1842 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн баялаг түүхтэй, дэлхийд алдартай Чех брэнд Pilsner Urquell-ийн философийг танилцуулж монгол барменуудад урьдчилан хөргөсөн зориулалтын шилэн бакаланд аажмаар шар айраг болон хувирах 3 хуруу зузаан цагаан хөөстэйгээр хэрхэн зөв гоожуулж, үйлчлэх аргыг танилцуулахаар мэргэжлийн, туршлагатай барменч Томаш Гэедошийг Улаанбаатарт угтан авсан билээ. Эхний сард Монголд Пилзнер шар айраг олны анхаарлыг ихэд татсан бөгөөд үүнийг цаашид дотоодын зээлд улам дэлгэрүүлэх нь  Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны  Монгол улсад үйл ажиллагаа явуулах чех компаний тоо, монголын хэрэглэгч нарын хамгийн сайн мэдэх чех брэнд бүтээгдэхүүнүүдийн төрлийг нэмэгдүүлэх  зорилгуудын нэгээхэн хэсэг юм.  

Ийржи Бродский, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд

Элчин сайд Плзений Праздрой шар айрагний танилцуулгын үеэр Томаш Гэедошийн хамт

Элчин сайд Плзений Праздрой шар айрагний танилцуулгын үеэр Томаш Гэедошийн хамт