монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Velvyslanectví ČR v Mongolsku
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн бизнес эрхлэгчдийн Монголд хийсэн айлчлал

2022 оны 10-р сарын 11-ээс 16-ны хооронд Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүлж ирсэн Чехийн есөн компаний болон Чехийн Химийн аж үйлдвэрийн холбооны төлөөлөл Эдийн засгийн дипломацын төсөлд хамрагдав. Монголд ирсэн олон салбарын төлөөллүүд Монголын бизнес эрхлэгчдэд Чехийн төрөл бүрийн  бүтээгдэхүүн, технологийг санал болгосон. Полимерийг дахин боловсруулах технологиос эхлээд нислэгийн хөдөлгөөнийг хянах, хуурай барилгын материал боловсруулах, барилгын дулаалга хийх, хүнсний үйлдвэрт технологийн нэгж нийлүүлэх, барилга байгууламжийг бэлтгэх, хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэх мэт.
 

Бизнес айлчлалыг БНЧУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, БНЧУ-ын Эдийн засгийн  танхим, Чех-Монголын Худалдааны танхим, БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам хамтран бэлтгэсэн. Айлчлал төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан, EXPO MONGOLIA 2022 олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод хоёр бизнес форум, B2B уулзалт хийсэн мөн түүнчлэн Эрдэнэ суман дахь Чехийн бүтээн байгуулалтын төслүүдтэй танилцсан зэрэг баялаг хөтөлбөртэй байлаа. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Чехийн бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч нар Радек Якубскый нар бизнес эрхлэгчдийнхээ одоо хэрэгжиж байгаа болон шинэ төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

ERA a.s. компаний төлөөлөл Монгол улсын ИНЕГ-тай нислэгийн хөдөлгөөний хяналтын систем нийлүүлэх талаар уулзалт хийсэн. EGAP a.s. хотын захиргаан дээр Монгол Улс руу Чехээс хийх экспортын хэрхэн санхүүжүүлэх нөхцөл, баталгааны талаар зөвлөлдсөн. Химийн аж үйлдвэрийн холбооны захирал Иван Соучек хуванцарыг химийн аргаар дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой түншүүдтэй холбоо тогтоов. Худалдааг дэмжих  хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэ суман дахь сургуулийн дотуур байрны дулаалгын төсөл, фасадны өнгөт шийдлийн дизайныг тус тус хэрэгжүүлсэн Atelier Tsunami s.r.o. болон CONTECHIN s.r.o компаниуд эдгээр жишиг төслүүдээ Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулж, өнөөгийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн арилжааны шугамаар үргэлжлүүлэх санал тавьсан байна. Infram a.s. компани барилга барих бэлтгэл ажил, хэрэгжилтийг хангахтай холбоотой үйлчилгээгээ орон нутгийн бизнес эрхлэгчдэд санал болгов.

Монголын зах зээл дээр олон жил амжилттай ажиллаж байгаа тээвэр зуучийн EGT Express a.s  компани  өөрийн түнштэйгээ өнөөгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар уулзалт хийлээ. Үүний үр дүнд 2022 оны 10-р сарын сүүлээр Острава-Улаанбаатарын хооронд шууд ачаа тээвэрлэх шинэ агаарын тээврийн нээлт болох юм. Ospro MB spol. s.r.o., Armico Group s.r.o. болон Škoda Transportation, a.s. компаниуд Монголыг ч хамарч буй Чехийн Засгийн газрын эдийн засгийн шилжилт хөдөлгөөнд чиглэгдсэн  “Мэргэшсэн ажилтан хөтөлбөр”- тэй уялдуулан Чехийн үйлдвэрүүдэд гадаадаас ажиллах хүч авах талаар Монголын хөдөлмөрийн зах зээлийн зураглалыг гаргах зорилгоор оролцсон юм.  Хөтөлбөрийн зорилго нь Чех улсад гадаадаас мэргэшсэн ажилчид авах шаардлагатай шууд ажил олгогчдод дэмжлэг үзүүлэх явдал юм.

Оролцогчид бизнесийн айлчлалыг маш эерэгээр үнэлэв. Эдийн засгийн дипломацыг дэмжих төслүүд (PROPED) нь Чехийн экспортлогчдыг дэмжих чухал хэрэгсэл бөгөөд Чехийн компаниудыг гадаадын боломжит түншүүдтэй холбож, гадаад зах зээлд шинэ боломжуудыг тодорхойлоход нь тусалдаг. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үнэ цэнэтэй холбоо, харилцааны  ачаар төрийн байгууллагуудын төлөөлөлтэй болон компаниудтай шууд уулзалт тохирч чадсан юм. Эдгээр уулзалтууд нь Чех-Монголын худалдааны эргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Вардан Хачатрян, БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн дипломатч

 

Galleries


Podnikatelská mise 2022