монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах төслийн түншүүдийн уулзалт


 
7 сарын 3-ны өдөр чехийн элчин сайдын өргөөнд Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах төслийн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекээр удирдуулсан багийнхан монголын талын түншүүдтэйгээ уулзалт хийлээ.

Энэ жилийн 6 сард Прага хотын амьтны хүрээлэнгээс Монголын тусгай хамгаалалттай говийн Б бүс рүү тахийн 9 дэх тээвэрлэлт амжилттай хийгдлээ. Ийм учраас Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский гэргийн хамтаар энэ жилийн тээвэрлэлтэнд оролцогсод болон тэдний түншүүдийг өөрийн өргөөндөө урьж тэдэнд талархлаа илэрхийлэх ялдамдаа ирэх жилийнхээ түүхт 10 жилийн ойн төлөвлөгөөний болон Прагийн амьтны хүрээлэнгийнхэн Монгол улсад ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр цаашид юу хийх талаар ярилцаж эхлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Монголын талаас уг уулзалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц. Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга П. Цогтсайхан, ДЦГовийн Б бүсийн хамгаалалтын газрын дарга О. Ганбаатар, Байгаль орчны гавьяат ажилтан О. Доржраа, Хавтгай хамгаалах сангийн захирал Я. Адъяа болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек өөрийн орлогч Ярослав Шимекийн хамт энэ оны 5 сард Прага хотод айлчлах үеэрээ амьтны хүрээлэнд зочилсон, Мазаалай хамгаалах сангийн тэргүүн, Монгол улсын Гадаад харилцааны сайд ноён Д. Цогтбаатартай Улаанбаатар хотод уулзалт хийв. Уулзалтын гол сэдэв нь Прагийн амьтны хүрээлэнгийн Мазаалай баавгай, бөхөн, хавтгай хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд түүнчлэн хамгаалалттай газруудын шинэчлэл тэдгээрийн байгаль хамгаалагчдыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа тухай байлаа.  

 

 

 

 

Захирал Бобек Цогтбаатар сайдтай уулзаж байгаа нь

Захирал Бобек Цогтбаатар сайдтай уулзаж байгаа нь