монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

"Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" чех-монголын төсөлд зориулсан марк хэвлэгдлээ

"Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь" төсөл нь Монголд өөрийн гэсэн шуудангийн марктай боллоо. 2021 оны 10 сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод болсон тахийг авран хамгаалах үйлсэд олон жил зүтгэж байгаа Прагийн амьтны хүрээлэнгийн хувь нэмрийг үнэлэн хэвлэсэн маркийн нээлтийн ёслолд элчин сайд Ийржи Бродский оролцлоо.  Энэхүү зураг чимэглэлийн загварыг хэдэн сарын өмнө бүтээсэн бөгөөд тус маркийг Прагаас анх тахь тээвэрлэсний 10 жилийн ойг тохиолдуулан хэвлэжээ.

 

Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлэхдээ "Энэхүү шуудангийн маркийг гаргасан нь сүүлчийн зэрлэг адууг байгальд нь эргүүлэн нутагшуулах нь  Монголын хувьд хичнээн чухал болохыг харуулахын зэрэгцээ Прага хотын амьтны хүрээлэнгийн ач тусыг хир өндрөөр үнэлж байгааг харууллаа" гэжээ. Ян Совакийн зурагтай шуудангийн марк Монголын баруун хэсэгт Пржевальскийн адууг нутагшуулах ажил дуусч, зүүн хэсэгт эргүүлэн нутагшуулахаар бэлтгэж байгаа энэ үед хэвлэгдэн гарлаа.

“Монгол шуудан” компаний гаргасан тус марк нь нэг мянган монгол төгрөгийн үнэтэй.

 “Чех улс Монгол Улстай байгаль орчныг хамгаалах чиглэлээр удаан хугацаанд хамтран ажилласаар ирсэн. “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах нь” төслийн ачаар Европын амьтны хүрээлэнгээс 34 адуу Монголын байгальд аль хэдийн буцаж иржээ. Өнөөдөр Чех, Монголын мэргэжилтнүүд бусад ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд Говийн Б, Говийн А тусгай хамгаалалттай газрын хамгаалагчдыг чанартай тоног төхөөрөмжөөр хангах боломж байгаа юм. Монгол шуудангийн захирал Бадамрайгийн Анхбаатар болон түүний хамт олонд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна. “Шинэ марк нь Монголын цуглуулагчид мөн Монголын олон нийтийн дуртай зүйлсийн нэг байгаасай гэж хүсч байна" хэмээн Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский  шуудангийн маркны нээлтийн ёслолын үеэр хэлэв.

Шуудангийн маркны зургийн загвар нь Прага хотын амьтны хүрээлэнгийн урт хугацааны хамтран ажиллагч, зураач Ян Совакийн бүтээл юм.

"Миний энэхүү бүтээлээ туурвих эхлэл тахийн тээвэрлэлтийг уран бүтээлчийн нүдээр Монголын газар нутаг дээр очиж харах саналыг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал санал болгосноор тавигдсан гэж хэлж болно. Энэ төслийг миний амьдралдаа оролцсон хамгийн сайн төслүүдийн нэг гэж үздэг. Тус төслийн ачаар би өөрийнхөө уран бүтээлээр дамжуулан байгаль хамгаалах чухал алхмыг хүмүүст ойртуулж чадлаа гэж үзэж байна” хэмээн маркийн зургийг зурсан зураач Совак өгүүлсэн юм.  

Galleries


Galerie