монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2023 оны Эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслүүд /ПРОПЕА/

БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас чех компаниудын гадаад улс дахь эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих ПРОПЕА 2023 төсөлд санал оруулахыг урьж байна.  

ПРОПЕА хөтөлбөрийн зорилго нь:

  1. Чехийн компаниудад гадаадын зах зээлд нэвтрэхэд чанартай үйлчилгээ үзүүлэх
  2. гадаадын түвэгтэй зах зээлд нэвтрэхтэй холбоотой эрсдлүүдийг нь бууруулах
  3. цаашдаа чехийн компаниудын үйл ажиллагааг гадаадын зах зээл дээр зөвхөн экспортоор хязгаарлахгүй илүүтэйгээр хөрөнгө оруулалтыг нь дэмжих
  4. гадаад зах зээл дээрх чех компаниудын байнгын оролцоог хангах Чех улсын чадавхийг бэхжүүлэх явдал юм.

ПРОПЕА төслүүдийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээ нь компаниудын хувьд боломжийн үнэтэй бөгөөд Элчин сайдын яамдууд, Чех Трэйд, Чех инвест гэх мэтийн гадаадад байдаг агентлагуудын ганцаарчлан үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хэсэг болж байдаг. ПРОПЕА төслүүд нь Экспортыг дэмжих  үйлчлүүлэгчийн Төв болон Чехийн гадаад нэгдсэн сүлжээний үйлчилгээний каталогийн нэмэлт хэсэг бөгөөд эдийн засгийн дипломацийг дэмжих ПРОПЕД хөтөлбөртэй ойролцоо юм. Үйлчилгээний үнийн 70% нь PROPEA-ийн төсвөөс гардаг бол үлдсэн 30% нь компаниудын хамтран санхүүжилэхээр байдаг.

Чехийн компаниуд ПРОПЕА төслийн хүрээнд доорхи үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

  • Зах зээлд нэвтэрч орох эсвэл хөрөнгө оруулалтын бизнес төлөвлөгөөг боловсруулах,
  • Хуулийн, татварын, санхүүгийн болон хууль эрхзүйн анализийг боловсруулах,
  • Бүтээгдхүүнээ зах заалд гаргах (санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийх, данс нээх, санхүүжилт олох, компани байгуулахад туслах гэх мэт.),
  • Зөвшөөрөл, сертификат (гэрчилгээ) авах, бүтээгдхүүний бүртгэл хийлгэх, барааны тэмдэг авахад дэмжлэг үзүүлэх,
  • Импорт/экспорт, тээвэр логистикийн баримт бичиг бүрдүүлэх, баталгаажуулах,
  • Нийлүүлэгчийн болон түншлэлийн сүлжээг бий болгох, зохицуулалт хийх,
  • Сурталчилгаа, маркетинг болон ПиАр үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрлэл/үйл ажиллагаа эхлүүлэхэд компаниудын хувьд салбарын зүгээс дэмжлэг үзүүлэх
  •  техникийн орчинг ашиглахад дэмжлэг үзүүлэх,
  • Тухайн газар нутаг дээр компанийг төлөөлөх (чехийн компани болон гадаадын төлөөлөгч хоёрын хооронд хийсэн худалдааны гэрээн дээр үндэслэнэ. Гэхдээ ПРОПЕА-гаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр).

Монгол улсад хэрэгжих ПРОПЕА төслийг хэрэгжүүлэхийг сонирхож байгаа хүмүүс  хавсралтанд байгаа маягтыг бөглөж саналаа 2022 оны 9 сарын 30-ны дотор commerce_ulaanbaatar@mzv.cz хаягаар ирүүлнэ  үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хот дахь БНЧУ-ын элчин сайдын яамны commerce_ulaanbaatar@mzv.cz хаягаар болон +976/11/321886 утсаар авна уу.