монгол  česky  english 

Advanced search

Боловсрол болон тэтгэлэгт хөтөлбөр

Бүгд Найрамдах Чех Улсад суралцах боломжууд – БНЧУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэг
 

Жил бүр Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам дараа оны хичээлийн жилд олгох Засгийн газрын тэтгэлэгийн квотыг цахим хуудсаараа дамжуулж зарладаг болно. Голцуу наймдугаар сарын эхээр зарлагддаг ба Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас бэлтгэсэн цахим элсэлтийн шалгалтыг өгснөөр чехийн их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлэгээр бакалавр болон магистрын хөтөлбөрт 4 жил хүртэлх хугацаанд суралцах боломжийг олгодог юм. Тус яамны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд –ээс мөн Засгийн газрын тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.msmt.cz/eu-and-international-affairs/government-scholarships-developing-countries цахим хаягаас тус тус харах боломжтой.

Цахим шалгалтын хугацаа жил бүрийн /ойролцоогоор/ 7-р сарын 20-ны өдрөөс эхлээд тухайн оны 9-р сарын 30-ны хооронд явагддаг болно.

Үүний дараа БНЧУ-ын Боловсролын яам цахим шалгалтын хариуг шалгалтанд хамрагдсан нийт оролцогчдын амжилтын дагуу үнэлгээг харуулсан жагсаалт гаргадаг. Тухайн улсад олгосон квотын хуваарилалтаас шалтгаалан /2019/2020 оны хичээлийн жилд Монгол Улсаас ЗГ-ын тэтгэлэгээр суралцах нийт 12 квот олгосон байдаг/ Элчин сайдын яам хоёр дахин олон тооны нэр дэвшигчдийг жагсаалтаас сонгон, бүртгүүлсэн цахим шуудан болон утасны дугаараар ЭСЯ-нд хүрэлцэн ирж дараагийн шат болох аман сонгон шалгаруулт буюу ярилцлаганд оруулдаг. Ярилцлагын үеэр шаардагдах бичиг баримтуудыг эх хувиар эсвэл албан ёсны баталгаажуулсан хэлбэрээр хураалгах ба түүний Cover Letter буюу өргөдөл, суралцахаар сонгосон чиглэл зэрэг дээр үндэслэн ярилцлага хийн үнэлгээ гаргана. Тавигдсан нөхцлийг хангасан нэр дэвшигчдийн үнэлгээний өргөдлийг 12 дугаар сарын 15-ны дотор Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яаманд эцэслэн илгээнэ. Үүний дараа БНЧУ-ын ЗГ-ын тэтгэлэг авах шийдвэрийн хариу Боловсролын яамнаас дараа жилийн 5 дугаар сар дотор Элчин сайдын яаманд эх хувиараа ирдэг болно. Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан нэр дэвшигчид тус материалуудын эх хувьтай Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд үнэ төлбөргүй визийн мэдүүлэгээ өгөн оюутны визээ авах юм.

Оюутан 9-р сардаа багтаан Чех улсад хүрэлцэн ирж, хичээлийн жилдээ сурч эхлэнэ.

Чехийн их, дээд сургуульд суралцах боломжийг тоймлон үзүүлсэн богино хэмжээний бичлэгийг www.studyin.cz цахим хуудаснаас үзэх боломжтой.

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй нэр дэвшигчдэд зориулсан мэдээллийн, цахим шалгалтын мөн хуваарийн талаарх мэдээллийг Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны www.mzv.cz/ulaanbaatar хуудаснаас авна уу. Ихэвчлэн 8-р сарын эхээр дараа жилийн хичээлийн жилд Монгол Улсад хуваарилагдсан квотын талаарх мэдэгдэл нийтлэгддэг болно.

 Цахим шалгалт өгөхөөр төлөвлөж буй нийт оюутан залуусдаа амжилт хүсэе!