монгол  česky  english 

Advanced search

Чех улсад суралцах боломжууд

Одоогийн байдлаар Чех улсад 2000 орчим Монгол сурагч болон оюутнууд суралцаж байна. Үүнээс зуу орчим нь их дээд сургуульд суралцаж байгаа юм. Тэдэнтэй хэрхэн нэгдэх талаар бодож байна уу?
 

  • Та Чех улсад амьдардаг бол: Жишээлбэл, эцэг эх тань Чех улсад ажилладаг бөгөөд та эцэг эхтэйгээ хамт амьдардаг бол Чехийн боловсролын систем танд үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд ерөнхий боловсрол, бүрэн дунд боловсрол болон их дээд сургуулиудад суралцах зэрэг орно.
  • Та Монгол улсад байнга оршин суудаг бол: Хэрэв та Монголд дунд сургуулиа амжилттай төгссөн, Чех улсын их дээд сургуульд бакалавр, магистрт суралцахаар сонирхож байгаа бол танд дараах сонголтууд байна.

а) Сургалтын төлбөр төлж суралцах: Элсэлтийн шалгалтдаа тэнцсэний дараагаар, сонгосон их сургуулийнхаа тогтоосон төлбөрийг төлж суралцана. Элсэлтийн шалгалтын нөхцөл болон сургалтын төлбөрийн талаар тухайн их сургуулийн цахим хуудаснаас харах боломжтой. Зарим их сургуулиуд тэтгэлэг олгодог болов ч тухайн олгогдож буй тэтгэлэг нь таны сургалтын зардалд 100 хувь хүрэлцдэггүй. Мөн Англи эсвэл Чех хэл дээр суралцах боломжтой.

b) Үнэ төлбөргүй суралцах: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр "Илгээлт-2100" хамрагдсан бол. Мөн чех хэлний В2 түвшинтэй  бол Чехийн бүх улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой. Англи хэлээр суралцах нь төлбөртэй болно. Үүнээс гадна чех хэлний C1 түвшинтэй бол чех хэл, уран зохиолын чиглэлээр тэтгэлгээр суралцах боломжтой.

в) Дадлага: Хэрэв та Монголын их дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд Чехэд их сургуульд богино хугацаагаар дадлага, туршлага солилцох сонирхолтой байгаа бол жил бүр 10-р сараас хойш тогтмол зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг Монгол Улсын Боловсролын яам болон манай Элчин сайдын яамны цахим хуудаснуудаас хараарай. Хөтөлбөрт хамрагдах нөхцөл нь таны сонгосон их сургуулиас гаргасан урилга юм.

Чех хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байна уу?

a) Монголд: Хэрэв та оюутан бол Монгол Улсын Их Сургуулийн Европ судлалын тэнхимийн чех хэлний сургалтад хамрагдаж болно. Хэрэв та оюутан биш бол манай элчин сайдын яаманд пүрэв гараг бүр хичээллэдэг чех хэлний сургалтад үнэ төлбөргүй сууж болно эсвэл хувиараа "Аhoj" Улаанбаатар хэлний төвд сурах боломжтой.

b) Чех улсад: Слав судлалын зуны сургалтуудыг зарлагдахыг Монгол Улсын Боловсролын яам болон манай Элчин сайдын яамны цахим хуудаснуудаас хараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dzs.cz болон www.studyin.cz хуудаснаас авч болно.