монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

БНЧУ-ын Засгийн газраас 2017/2018 оны хичээлийн жилд олгох тэтгэлэг

(This article expired 25.08.2022.)

 

Тус тэтгэлэг нь Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын Гадаадын хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн нэгээхэн хэсэг бөгөөд БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам (www.msmt.cz) болон БНЧУ-ын Гадаад харилцааны яамтай (www.mzv.cz) хамтран хэрэгжүүлдэг.

Монгол иргэд БНЧУ-д чех болон англи хэлээр суралцуулах хуваарийн тоо нь:

 

Чех хэлээр суралцах

BSP, MSP or DSP

Англи хэлээр суралцах

Мэргэжил дээшлүүлэх MSP/DSP

 Нийт тоо

Монгол улс

2

1

3

Тайлбар:

BSP = бакалаврын сургалтын хөтөлбөр
MSP = магистрын сургалтын хөтөлбөр

DSP = докторын сургалтын хөтөлбөр

Суралцах мэргэжлийн чиглэл нь Монгол улс дах хөгжлийн хамтын ажиллагааны талбарт суурилсан болно. Үүнд: Байгалийн шинжлэх ухаан (геологи, гидрогеологи), экологи, ХАА, мал эмнэлэг, эрчим хүч, эдийн засаг ба ойн аж ахуй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл:

Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн маягтыг 2016 оны 7.20-9.30-ны хооронд http://registr.dzs.cz/registr.nsf хаягаар орж бөглөх боломжтой. Өгсөн хугацаанаас хойш цахим өргөдлийн систем нээгдэхгүй.    

Бүртгэлтэй холбоотой ямар нэгэн техникийн хүндрэл гарвал registr@dzs.cz хаягт хандана уу.  

БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны зөвлөмж мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой:

http://www.msmt.cz/mezinarodni-vztahy/stipendia-vlady-ceske-republiky-rozvojove-zeme-1