монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Jihočeská univerzita
Article notification Print Decrease font size Increase font size

2019 оны Слав судлалын зуны сургууль

Чех хэлний эрчимжүүлсэн курсыг санал болгодог Слав судлалын зуны сургуулийг Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ) дах сонгогдсон хэд хэдэн улсын их сургуулиуд зохион байгуулдаг.

Сургалт нь зуны саруудад (7-9 саруудад) явагддаг бөгөөд үргэлжлэх хугацаа нь зуны сургууль бүрийн тодорхойлсон курсын агуулгаас хамаарч 3-4 долоо хоногийн хооронд хэлбэлздэг. Эдгээр сургалт нь гадаад оюутнууд, багш нар, орчуулагчид болон Чех/Слав судлалын салбарт идэвхитэй байдаг бусад мэргэжлийнхэнд зориулагдсан.  

Гэвч сургалтууд өргөн хүрээг хамардаг учраас Чех хэл, уран зохиол, түүх, соёлыг сонирхон судладаг хэнд ч нээлттэй юм. Зуны сургууль янз бүрийн түвшний мэдлэг олгох хэлний курсыг Чехийн утга зохиол, соёл, түүхийн талаарх семинар, театр, хөгжим, бүжгийн тоглолтууд, суралцах аялал зэрэг чөлөөт цагаараа хийх зүйлсийн хамтаар санал болгодог.       

Сонирхож буй Монголчууд тус зуны сургуульд БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны тэтгэлэгт хамрагдах (Хувилбар №1) эсвэл өөрөө хувиараа төлбөрөө төлөх (Хувилбар №2) замаар хамрагдах боломжтой.     

Хувилбар №1: Боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын салбарт хамтран ажиллах тухай БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээрт үндэслэн Монголоос суралцах 3 оюутанд тэтгэлэг олгохоор хуваарилсан байдаг. Эдгээр тэтгэлгийг зөвхөн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас шалгаруулан хугацаанд нь ирүүлсэн өргөдөл гаргагчид олгоно.  

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Курсын төлбөр орно
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал.

3 Тэтгэлэг хүлээн авсан оюутнуудын сургалт дараах 3 байгууллагуудад өгөгдсөн хугацаанд явагдана.

Улс

2019 онд олгосон хуваарь

Карлын их сургуулийн харъяа Подебради дах Хэл, бэлтгэл сургалтын институт

(2019 оны 7 сарын 1-26-ны өдрүүд)

Плзен дэх Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт

(2019 оны 7 сарын 6-26-ны өдрүүд)

Ческе Будеёвицэ дэх Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет

(2019 оны 8 сарын 18-ноос 9 сарын 9-ний хооронд)

Монгол

3

1

1

1

Хүсэлт гаргагчид зөвхөн дээр дурьдсан байгууллагуудад л суралцахаар зөвшөөрөгдсөн бөгөөд тэдний нэгийг урьдаас өргөдлийн маягт дээрээ тодорхой сонгосон байх ёстойг анхаарна уу.

Өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болно. Гэвч Улаанбаатар хот дах Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 20-ны дотор бүх хүсэлт гаргагчдын бүрэн гүйцэт бөглөсөн өргөдлийн маягт ба түүний дагалдах бичиг баримт (Товч намтар) бүгдийг нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэлбэрээр илгээснээр л хүлээн авсан байх ёстой. Өргөдлийн маягтыг Англи хэлээр бөглөх ёстой бөгөөд мөн Чех хэл дээр байж болно.   

Шалгаруулах үйл явц:

Амжилттай сонгогдсон нэр дэвшигчидтэй Зуны сургууль зохион байгуулагчийн зүгээс шууд холбогдоно. 

Тэтгэлэгт хамрагдсан хүн нь зөвшөөрөгдсөн тухай мэдээлэл авмагц Зуны сургуульд оролцох эсэхээ баталгаажуулах үүрэгтэй. Хэрвээ элсүүлсэн тэтгэлэгт хамрагдсан аль нэг хүн яригдаж буй Зуны сургуульд суралцах боломжгүй болвол тэрээр нэн даруй БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам (Холбогдох имэйл хаяг: lucie.gregurkova@msmt.cz) эсвэл тухайн зуны сургууль дах харгалзах холбоо барьж буй хүнд мэдэгдэх үүрэгтэй.

БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам нь тэтгэлэгт хамрагдаж буй Зуны сургуулийн курсын газар ба хугацааг өөрчлөх эрхийг хадгална. Тэтгэлэгт хамрагдагчдад өөрийн өргөдөлдөө нэр заасан Зуны сургуульд заавал хуваарилагдана гэсэн баталгаа өгөхгүй. 

 

Хувилбар №2: Зуны сургууль нь дээр дурьдсан тэтгэлгийг аваагүй буюу түүнд өргөдөл гаргах боломжгүй бөгөөд холбогдох зардлаа өөрсдөө гаргах хүсэлтэй гадаадын иргэдэд мөн нээлттэй. Энэ тохиолдолд дээрх “тэтгэлэг”-т хамаарахгүй өргөдлийг сонгосон факультет эсвэл байгууллага руу шууд илгээнэ.  

Зөвхөн Чехийн их, дээд сургууль буюу боловсролын байгууллагад тэнцсэн болох нь баталгаатай болсон оролцогчид Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж виз мэдүүлэх боломжтой. Курс, үйл ажиллагаа, байрлах газар болон бусад асуудлын талаарх тодорхой мэдээллийг Зуны сургуулийн сургалт зохион байгуулагчдаас авч болно. Тэдэнтэй холбогдох мэдээллийг энэ нийтлэлийн төгсгөлд үзүүлсэн холбоосоос олж болно.  

Өргөдлийн маягт, оролцогч факультет, боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг энд хавсаргав.

Уг хэлний курсын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудаснаас харах боломжтой.

 

Attachments

Formulář LŠSS 39 KB DOCX (FILE_TYPE_DOCX) Jan 8, 2019