монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд English School of Mongolia дунд сургууль –д илтгэл тавив

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский 2019 оны 4-р сарын 29-ний Даваа гараг Улаанбаатар хот дахь Олон Улсын Англи Дунд сургууль дээр түүх болон өнөөгийн чех-монголын харилцааны талаар илтгэл тавилаа. Уг илтгэл нь зөвхөн тухайн сургуулийн сурагчдад зориулсан юм.

Элчин сайд тус сургуулийн захирал ноён Грахам Хилл болон чех багш Андрэа Швейцарова нартай тус тус уулзсан юм. Түүний дараагаар тус дунд сургуулийн 10-18 насны ойролцоогоор 300 орчим сурагчдад илтгэл тавин тэдгээртэй хэлэлцүүлэг хийсэн юм. Түүгээр зогсохгүй элчин сайд Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаа, БНЧУ-д Их дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломжууд, чехийн өнөөгийн байдал болон худалдааны салбар дахь чех-монголын хамтын ажиллагааны төслүүдийн талаар танилцуулсан юм.  

Элчин сайдын илтгэлийн үеэр

Элчин сайдын илтгэлийн үеэр

Тус сургуулийн сурагчид болон ажилтнуудын хамт

Тус сургуулийн сурагчид болон ажилтнуудын хамт