монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

ОУ-ын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ үзэсгэлэнгийн 48 дахь удаагийн уралдаан

1972 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн Лидице уралдаан болон үзэсгэлэн нь дэлхийд томд тооцогддог бөгөөд хамгийн урт түүхтэй нь байна. Сүүлийн жилүүдэд уг үзэсгэлэн маань дэлхийн 80 гаруй улсаас 25,000 гаруй бүтээл хүлээн авч байна. Энэхүү үзэсгэлэн нь 1942 онд фашистуудын гарт амь үрэгдсэн Чехийн Лидице тосгоны хүүхдүүд болон бусад дайнд амь үрэгдсэн хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулан анх зохион байгуулагдсан юм.
 

Уралдааны нөхцөл

Жил бүрийн уралдааны сэдвийг ЮНЕСКО-той хамтран сонгодог бөгөөд уг тэмцээнд 4-16 насны хүүхдүүд, хувь хүмүүс болон сургууль оролцох боломжтой. Уралдаанд сонгогдсон сэдвийн хүрээнд гар зураг, уран зураг, сийлбэр, холимог бүтээл, гэрэл зураг, кино бичлэг болон уран баримлын аль нэг хэлбэрээр ирүүлнэ.

2020 оны уралдааны сэдэв:

“БАЙГАЛЬ”

Дэд сэдвүүд:

  • Ургамал, моддын амьдрал
  • Байгалийн олон талт байдал болон хэв маяг
  • Байгаль болон миний гэр
  • Хүний оролцоотой сүйдсэн байгаль
  • Байгалийн амин сүнс – түүний зан төлөв, анхилуун үнэр болон дуу чимээ
  • Уран барилга болон байгаль
  • Байгаль дахь амьтад
  • Тэнгэрийн хаяа

Уралдааны нөхцөл:

  • Уралдаанд зөвхөн 4 – 16 насны хүүхэд оролцоно. Бие эрхтний согогтой оролцогчдод насны хязгаарлалтгүйгээр тэмцээнд оролцох эрхтэй.
  • 2 хэмжээст бүтээлийн хавтангийн дээд хэмжээ – 70 х 50 см байх.
  • 3 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 100 х 70 х 40 см, дээд жин 10 кг.
  • Нэг оролцогч уралдаанд нэг хэлбэрээр (уран зураг, гар зураг, сийлбэр, холимог хэлбэрээр, гэрэл зураг, кино бичлэг/хүүхэлдэйн кино, биет урлаг/уран баримал) ихдээ хоёр ирүүлж болно. Харин өөр өөр хэлбэрээр хэд хэдэн бүтээл ирүүлэх боломжтой.
  • Гэрэл зураг сайн чанарын цаасан дээр байх.
  • Кино бичлэг/зурмал кино хамгийн ихдээ 3 минутын урттай байх

(Уралдаанд бүтээл ирүүлэхдээ дараах цахим хуудсаас дэлгэрэнгүй удирдамжтай танилцана уу https://www.mdvv-lidice.cz/en/invitation/)

Бүртгэл:

2020 оны 1 сарын 14 өдрийн дотор уралдаанд оролцох бүтээлийг Монгол улсад суугаа БНЧУ-н ЭСЯ-нд Өргөдлийн маягт болон оролцогчдын нэрсийн хамт ирүүлэх /дээр дурдсан цахим хуудсаас авах/ хамт ирүүлэх (уран бүтээлийг доорх зааварчилгааны дагуу шошго наасан)

Бүтээлд шошго наах зааварчилгаа:

Уран бүтээлийн ар талд доор дурдсан мэдээллийг агуулсан шошго байрлуулах /шошгын загварыг https://www.mdvv-lidice.cz/en/invitation/ цахим хуудсаас авах/, үүнд:

  1. Хүүхдийн нэр, овог
  2. Хүүхдийн  нас, төрсөн он, хүйс
  3. Бүтээл ирүүлж буй байгууллага болон сургуулийн нэр, дэлгэрэнгүй хаяг (Байгууллага, сургуулийн бүртгэлийн дугаар, нэр, гудамж, шуудангийн хаяг, хот) Шагналтай холбоотой мэдээлэл уг хаяг луу илгээгдэнэ.
  4. Тэмцээнтэй холбоотой асуудлаар Байгууллага болон сургуультай харилцах и-мэйл хаяг, сургуулийн цахим хуудас болон дүрслэх урлагийн багшийн и-мейл хаяг
  5. Хэрвээ хүүхэд хувиараа оролцож байгаа бол нэр, нас, хүйс, гэрийн хаяг болон эцэг эхийнхээ и-мейл хаягийг бичих

Шошго дээрх тэмдэглэгээ танилцуулгыг гаргацтай, латин болон дармал том үсгээр /компьютер дээр бөглөөд хэвлэж наавал сайн/ бөглөнө. Энэхүү нөхцөлийг бүрдүүлээгүй уран бүтээл уралдаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйл: Уран бүтээл буцаагдахгүй. Уралдаанд бүтээлийн зөвхөн эх хувийг хүлээн авна. Зураг илгээхдээ зургийн өнгө нь арилахаас болгоомжилно уу. Зөвхөн тухайн оны өгөгдсөн сэдвийг баримталсан бүтээлүүдийг дүгнэнэ. Зааснаас том хэмжээтэй, сайтар тэмдэглэгдээгүй бүтээлийг тооцохгүй. Уран бүтээлийг зааварчилгааны дагуу шошго нааж ирүүлэх шаардлагатай.

 

Уралдаантай холбоотой асуудлаар БНЧУ-ын ЭСЯ-тай холбоо барих:

Утас:                           32 18 86 (24), 94018730

И-майл хаяг:              ulaanbaatar@embassy.mzv.cz