монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

2021 оны Слав судлалын зуны сургууль

Чех хэлний эрчимжүүлсэн курсийг санал болгодог Слав судлалын зуны сургуулийг Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ) дахь сонгогдсон хэд хэдэн улсын их сургуулиуд зохион байгуулдаг.     

Сургалт нь зуны саруудад (7-9 саруудад) явагддаг бөгөөд үргэлжлэх хугацаа нь зуны сургууль бүрийн тодорхойлсон курсийн агуулгаас хамаарч 3-4 долоо хоногийн хооронд хэлбэлздэг. Эдгээр сургалт нь гадаад оюутнууд, багш нар, орчуулагчид болон Чех/Слав судлалын салбарт идэвхтэй байдаг бусад мэргэжлийнхэнд зориулагдсан.  

Гэвч сургалтууд өргөн хүрээг хамардаг учраас Чех хэл, уран зохиол, түүх, соёлыг сонирхон судалдаг хэнд ч нээлттэй юм. Зуны сургууль янз бүрийн түвшний мэдлэг олгох хэлний курсийг Чехийн утга зохиол, соёл, түүхийн талаарх семинар, театр, хөгжим, бүжгийн тоглолтууд, суралцах аялал зэрэг чөлөөт цагаараа хийх зүйлсийн хамтаар санал болгодог.       

Сонирхож буй Монголчууд тус зуны сургуульд БНЧУ-ын Боловсрол, Залуучууд, Cпортын яамны тэтгэлэгт хамрагдах боломжтой.     

Боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын салбарт хамтран ажиллах тухай БНЧУ-ын Боловсрол, Залуучууд, Спортын Яам болон Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээрт үндэслэн Монголоос суралцах 3 оюутанд тэтгэлэг олгохоор хуваарилсан байдаг. Эдгээр тэтгэлгийг зөвхөн Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шалгаруулан хугацаанд нь ирүүлсэн өргөдөл гаргагчид олгоно.  

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Курсийн төлбөр орно
  • Зуны сургуулийн курсийн хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал.

3 Тэтгэлэг хүлээн авсан оюутнуудын сургалт дараах 3 байгууллагуудад өгөгдсөн хугацаанд явагдана.

Улс

2021 онд олгосон хуваарь

Карлын их сургуулийн харъяа Подебради дах Хэл, бэлтгэл сургалтын институт

(5.–30.7. 2021)

Плзен дэх Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт

(10.–30.7. 2021)

Ческе Будеёвицэ дэх Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет

(15.8.–6.9.2021)

Монгол

3

1

1

1

Өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болно. Гэвч Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2021 оны 3 дугаар сарын 19-ны дотор бүх хүсэлт гаргагчдын бүрэн гүйцэт бөглөсөн өргөдлийн маягт ба түүний дагалдах бичиг баримт (Товч намтар) бүгдийг нь Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны албан хэлбэрээр илгээснээр л хүлээн авсан байх ёстой. Өргөдлийн маягтыг Англи хэлээр бөглөх ёстой бөгөөд мөн Чех хэл дээр байж болно.   Хүсэлт гаргагчид зөвхөн дээр дурьдсан байгууллагуудад л суралцахаар зөвшөөрөгдсөн бөгөөд тэдний нэгийг урьдаас өргөдлийн маягт дээрээ тодорхой сонгосон байх ёстойг анхаарна уу.

Шалгаруулах үйл явц:

Амжилттай сонгогдсон нэр дэвшигчидтэй Зуны сургууль зохион байгуулагчийн зүгээс шууд холбогдоно. 

Тэтгэлэгт хамрагдсан хүн нь зөвшөөрөгдсөн тухай мэдээлэл авмагц Зуны сургуульд оролцох эсэхээ баталгаажуулах үүрэгтэй. Хэрвээ элсүүлсэн тэтгэлэгт хамрагдсан аль нэг хүн яригдаж буй Зуны сургуульд суралцах боломжгүй болвол тэрээр нэн даруй БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам (Холбогдох имэйл хаяг: matus.ziga@msmt.cz) эсвэл тухайн зуны сургууль дахь харгалзах холбоо барьж буй хүнд мэдэгдэх үүрэгтэй.

БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам нь тэтгэлэгт хамрагдаж буй Зуны сургуулийн курсийн газар ба хугацааг өөрчлөх эрхийг хадгална. Тэтгэлэгт хамрагдагчдад өөрийн өргөдөлдөө нэр заасан Зуны сургуульд заавал хуваарилагдана гэсэн баталгаа өгөхгүй. 

Өргөдлийн маягт, оролцогч факультет, боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг доор хавсаргав.

Уг хэлний курсийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудсаар орж танилцаж болно.

 

Attachments

ССЗС 2021 анкет 36 KB DOCX (FILE_TYPE_DOCX) Jan 20, 2021