монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Charles University
Article notification Print Decrease font size Increase font size

Карлын Их сургуульд суралцах талаарх вэбинар зарлалаа

Date: 30.11.2021 15:00, Venue: цахим

Та Карлын Их сургуульд суралцах боломжуудын талаар мэдээлэл авмаар байна уу? Сонирхсон бүх оюутан, сурагч, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны Мягмар гарагт Чехийн цагаар 15 цагт болох цахим вэбинарт урьж байна.

Сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулахаас гадна тус сургуульд суралцаж байгаа оюутнуудын төлөөлөл Карлын их сургуульд хуримтлуулсан туршлага мэдлэгээ хуваалцах юм. Вэбинарыг тус сургуулийн Youtube сувгаар үзэх боломжтой.

Бүртгүүлэхийг хүсвэл энэхүү маягтыг бөглөн Карлын их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мөн Карлын Их сургуулийн талаарх илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдний цахим хуудас болон facebook хуудсаар зочлоорой.  

Цагийн бүсээ эндээс үзнэ үү.