монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: lsss.ff.cuni.cz
Article notification Print Decrease font size Increase font size

2022 оны Слав судлалын зуны сургууль

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам жил бүрийн нэгэн адилаар Слав судлалын зуны сургуульд монгол оюутнуудад зориулан чех хэлний сургалттай гурван тэтгэлэгт хамрагдах саналыг бий болгож байна.

Сургалтууд нь зуны саруудад (7-р сараас 9-р сар хүртэл) явагддаг ба зуны сургууль бүрээс тодорхойлсон хичээлийн агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилдэг бөгөөд гадаад оюутнууд, багш, орчуулагч, хэлмэрч болон чех-слован судлалын салбарын бусад мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.

Зуны сургууль нь өргөн цар хүрээтэй тул чех хэл, утга зохиол, түүх, соёлыг сонирхдог бусад бүх хүмүүст нээлттэй. Зуны сургуулиуд нь янз бүрийн төвшний мэргэжлийн хэлний курс, Чехийн уран зохиол, соёл, түүхийн талаарх семинар, театр, хөгжим, бүжгийн үзүүлбэр, аялал гэх мэт чөлөөт цагийг өнгөрөөх арга хэмжээг санал болгодог.

Монгол оюутнуудад дараах 3 тэтгэлэг олгох юм.

- Карлын их сургуулийн харьяа Подебради дах Хэл, бэлтгэл сургалтын институт

- Плзен дэх Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт

- Ческе Будеёвицэ дэх Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет

Квотын хуваарилалтыг Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээр (БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд байгуулсан хэлэлцээр)-ийн үндсэн дээр өмнөх тогтсон практикт үндэслэнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Курсын төлбөр орно
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Өргөдлийг Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яам 2022 оны 3 дугаар сарын 15-ны дотор бүх хүсэлт гаргагчдын бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт ба түүний дагалдах бичиг баримт (Товч намтар) бүгдийг нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албан хэлбэрээр илгээснээр л хүлээн авсан байх ёстой. Өргөдлийн маягтыг Англи хэлээр бөглөх ёстой бөгөөд мөн Чех хэл дээр байж болно.   

Зуны сургууль нь дээр дурдсан тэтгэлгийг аваагүй буюу түүнд өргөдөл гаргах боломжгүй бөгөөд холбогдох зардлаа өөрсдөө гаргах хүсэлтэй гадаадын иргэдэд мөн нээлттэйЭнэ тохиолдолд дээрх “тэтгэлэг”-т хамаарахгүй өргөдлийг сонгосон факультет эсвэл байгууллага руу шууд илгээнэ.  

Зуны сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай материалийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудаснаас авна уу.