монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ
Article notification Print Decrease font size Increase font size

Грегор Менделийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан үзэсгэлэн дэлгэв

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо Монголын ойн тогтвортой менежментийн зарчмууд, ойн байгаль орчинд үзүүлэх ач холбогдол сэдвээр семинар зохион байгууллаа. Оролцогчдын дунд дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд, олон улсын болон ашгийн бус байгууллага, их дээд сургууль, яамдын төлөөлөл болон дотоодын бизнес эрхлэгчид байлцав. Тус семинарын зорилго нь ой мод байгаль орчинд ямар ач холбогдолтой болох талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх явдал байлаа. Бүгд Найрамдах Чех улс ойн модыг тогтвортой арчилж, тойглодог уламжлалтай бөгөөд энэхүү туршлагаа түгээн дэлгэрүүлсээр байна.

Семинарыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил нээж хэлсэн үгэндээ “БНЧУ нь Монгол Улстай харилцах харилцааны баялаг түүхтэй. Үүний зэрэгцээ бид Элчин сайдын яамаа байгуулснаас хойш ерээд оны ороо бусгаа үед ч Монголыг орхин гараагүй цорын ганц төв Европын улс юм” хэмээв.

Менделийн их сургуулийг төлөөлөн доктор Ян Шебеста ойн ач холбогдол, усны хүртээмж, чанарт хэрхэн нөлөөлдөг, түүнчлэн хөрсний элэгдэл, мөнх цэвдгийн доройтлоос урьдчилан сэргийлдэг тухай болон байгаль орчинд нөлөөлөх олон талын ач холбогдлыг тайлбарлан илтгэл тавьлаа.

Lesnický seminář a výstava o Mendelovi

Lesnický seminář a výstava o Mendelovi

Хэрэгжүүлж буй төсөл нь НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын ундны ус, ариун цэврийн байгууламж (SDG 6), хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээ (SDG 12), уур амьсгалын арга хэмжээ (SDG 13), хуурай газрын амьдрал (SDG 15) хэмээх зорилтуудтай уялдан хэрэгжиж буй бөгөөд бусад ТХЗ-ын хэрэгжилтэд ч шууд бус эерэг нөлөөтэй юм. БНЧУ-ын Элчин сайдын яамнаас дээрх семинарыг зохион байгуулсныг оролцогч талууд өндрөөр үнэлэв. Семинар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ч тойрон гарсангүй нь сонины нийтлэлээс харагдаж байна. Энэхүү төсөл нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн Бүгд Найрамдах Чех Улсын хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны урт хугацааны үйл ажиллагааны үргэлжлэл болж байна. Ийм төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан Монголын олон нийтийн байгаль орчныг хамгаалах талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд (Худалдааанд үзүүлэх тусламж, орон нутгийн жижиг төслүүд, орон нутгийн өөрчлөлтийн төслүүд (LTP)) зэрэг бусад хэрэглүүрүүдийн хамт орон нутгийн үйл ажиллагааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

Výstava zaměřená na život zakladatele genetiky vytvořenou podle komiksu Lucie Seiferové

Výstava zaměřená na život zakladatele genetiky vytvořenou podle komiksu Lucie Seiferové

Семинарын төгсгөлд, хүрэлцэн ирсэн зочид Г.И.Менделийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг зэргэлдээ танхимд үзэж сонирхсон юм. Тус үзэсгэлэнг Менделийн их сургуулийн проректор, профессор Йиржи Складанка нээлээ. Люсиа Зайферын Грегор Иоханн Менделийн тухай комик номоос сэдэвлэсэн, генетикийн шинжлэх ухааныг үндэслэгчийн амьдрал, генийн нарийн төвөгтэй түүхийг өгүүлэх үзэсгэлэн Улаанбаатар дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 2022 оны 10 сарын 23 хүртэл үзэгчдийн хүртээл болно.

2022 оны 9-р сар. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд семинар боллоо.