монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: zú
Article notification Print Decrease font size Increase font size

Европын Холбооны Зөвлөлийг даргалах ажил жазз хөгжмийн хэмнэлээр өндөрлөв

Чех улс Европын Холбооны Зөвлөлийг зургаан сарын турш амжилттай даргалан, өнөөг хүртэлх хамгийн ээдрээтэй цаг хугацаанд хүлээсэн үүргээ ийнхүү өндөрлүүлж буй юм. Тэр дундаа Украйн дахь Оросын түрэмгийллийн үр дагавартай нүүр тулах шаардлага тулгарав. Бид Украйны армид сургалт явуулах цэргийн тусламжийн баг илгээх гэх мэт олон хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, визийн хэлэлцээрийг түдгэлзүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадсан. Бид ЕХ-ны байгалийн хий, цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулахаар тохиролцоонд хүрснээр эрчим хүчний хямралыг шийдэж, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэн, бусад эх үүсвэрээс ирэх нийлүүлэлтийг эрчимжүүлж чадсан. Бид нийтлэг, нэгдмэл шийдлүүдийг эрэлхийлж, үүндээ ч хүрч чадлаа. Жазз хөгжмийн аялгуу эгшиглүүлсэн албан бус үдэшлэгийг Улаанбаатар хот дахь Fat Cat жазз клубт зохион байгуулж, 1989 оны Хамба хилэн хувьсгалын үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэсний сацуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил дээрх дүгнэлтийг хамтран зүтгэгчид, мэргэжил нэгтнүүд болон хүндэт зочиддоо тайлбарлан толилууллаа.  

"Монгол Улсад суугаа, найрсаг харилцаатай бараг бүх орны Элчин сайдууд, тэр дундаа олон улсын байгууллагын тэргүүн нар шахуу ажлын хөтөлбөрөөсөө цаг зав гарган хүрэлцэн ирсэн нь бидний ЕХ-ны Зөвлөлийг даргалсан ажил хийгээд энэ улсад хийж бүтээсэн олон жилийн хүч хөдөлмөрийг хүлээн зөвшөөрч, талархаж буйн илрэл гэж би үзэж байна” хэмээн Элчин сайд Ян Вытопил амжилттай зохион байгуулсан энэхүү арга хэмжээнийхээ үеэр дурдан тэмдэглэв.

foto 2

foto 2

foto3

foto3

foto3

foto3