монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: zú
Article notification Print Decrease font size Increase font size

Бүгд Найрамдах Чех Улсаас Улаанбаатарт суугаа ЭСЯ жолооч ажилд авна

Бүгд Найрамдах Чех Улсаас Улаанбаатарт суугаа ЭСЯ бүтэн цагаар ажиллах жолооч ажилд авна. Ажлын гэрээг 12 сараар хийх бөгөөд сунгах боломжтой.

Үүрэгт ажлын жагсаалт
Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт бизнес болон ажлын томилолтоор явах
Тус ажлын байрыг горилж буй хүмүүст тавигдах шаардлага:
·         автомашины ашиглалт, засвар үйлчилгээний талаархи мэдлэгтэй байх
·         англи болон/эсвэл чех хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
·         зүг чигийн  баримжаа сайн байх
·         хамгийн багадаа таван жил суудлын тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх
·         шударга, тэсвэр тэвчээртэй, уян хатан байх


Өргөдлийг ulaanbaatar@embassy.mzv.cz цахим шуудангийн хаягаар илгээж, гарчиг хэсэгт "ЖОЛООЧ" гэж бичнэ үү.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 1-р сарын 31.