монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Тэскома–гийн гал тогоонд чехийн цахилгаан тогоо

2015 оны 4-р сарын 3, 4 - ний өдрүүдэд 25-р суваг телевизийн олон нийтэд таашаагдсан „Bon Appetit“  цуврал нэвтрүүлэгт Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд  оролцсоноор олон нийтийн хүртээл боллоо.

Чехийн гал тогоог сонирхуулж, олон төрлийн сэдвээр ярилцахаас гадна элчин сайд Гроллова маань энэхүү завшааныг ашиглан чехийн гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэгч компани болох Тэскома болон чехийн патентэй Рэмоска буюу цахилгаан тогоог сурталчиллаа. Зураг авалт Тэскома-гийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг Улаанбаатар хот дахь 3 салбарын нэгэнд нь явагдсан (тухайн дэлгүүр нь цаашид энэхүү олон нийтэд таашаагдсан телевизийн цуврал нэвтрүүлгийн „студи“ болж ч магадгүй) юм. Монгол Улсад Тэскома-гийн бүтээгдэхүүнийг оруулж ирж  борлуулдаг борлуулагч нар тухайн нэвтрүүлгээр цацагдах чехийн цахилгаан тогоо олон нийтэд таашаагдан тухайн бүтээгдэхүүнийг амжилттай импортлон авчрах байх гэж найдаж байна. Үзэгчдийн өмнө зөөврийн цахилгаан тогоонд үндсэн хоол (гургуулын мах шиг амталж шарсан тахиа, төмсний хачиртай) мөн нарийн боов (кекс) хийж сонирхуулж хөтлөгчийг гайхшруулсан ба Баасан болон Бямба гарагуудад цацагдсан нэвтрүүлгийн дараа олон монгол үзэгчдэд ч таалагдана гэж найдаж байна.

Нэвтүүлгийг дараах холбоосоос үзнэ үү: https://www.youtube.com/watch?v=M4rJ5DHZbMI

Galleries