Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2015 онд тохиож байна
13.05.2010 / 06:25 | Aktualizováno: 15.02.2018 / 02:33
Тухайн үеийн Бүгд Найрамдах Чехословак Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улс хооронд 1950 оны 4-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон билээ.
Энэхүү тэмдэглэлт ойн арга хэмжээнд зориулсан манай Элчин сайдын яамны логог Прагийн Дүрслэх урлаг, архитектур, дизайны академийг Үйлдвэрлэл, бүтээгдэхүүний дизайн мэргэжлээр төгссөн Д. Анар болон Карлын Их сургуулийн Философын факултетын төгсөгч бөгөөд Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн захирал Лу. Соёмбо нар хамтран бүтээсэн юм. Тэдэнд үүгээр талархсанаа илэрхийлж байна.